|

МОНОС-ын хоосон савалгаатай эм

Манай сайтын редакцад нэгэн ээж Монос эм худалдаалах газартай холбоотой гомдлыг ирүүллээ. Тэр ээжийн хүсэлтээр болсон явдлыг сийрүүлэн хүргэе.

 

 Ойрын өдрүүдэд хүүхэд төдийгүй том хүний гэдэс эвгүйрхэх тохиолдол элбэг болж байна. Манай сайтад хандсан бүсгүйн хүүхдийн гэдэс ямар ч зовиургүй хэрнээ нилээд хэдэн өдөр шингэн алдаж эхэлсэн аж. Тийм учраас өрхийнхөө эмчид үзүүлээд эм бичүүлэн авч гэрийнхээ ойролцоох аптекаас эмээ авчээ. Шинээр гарч ирж байгаа эм гээд "Pro Bio vision acute” эмийг зааврын дагуу өдөрт 2-ыг уугаарай хэмээн өрхийн эмч нь бичиж өгчээ. Нөгөөх эмээ авч зааврын дагуу уулгаж, дараагийн өдөр нь ахиад 2 эмийг уулгах гээд эмээ задалтал доторх нь хов хоосон байж. Гайхсандаа ахиад үлдсэнийг нь задалтал бас л адил байв.

Эм авсан аптек руугаа буцаж очоод үнэн байдлаа хэлжээ. Учир нь дотроо 6 ширхэг байх энэ эм өөрөө 14000 төгрөгийн үнэтэй учраас зүгээр орхиход дэндүү үнэтэй юм.

Гэтэл аптекийн хүн эмийг сольж өгөх боломжгүй гэжээ. Учир нь тэд өөрсдөө оруулж ирдэг эм биш Моносоос нийлүүлдэг учраас хариуцлагыг нь Монос үүрэх ёстой гэв. Хүүхэд өвдөж байсан учраас цаг алдахыг хүссэнгүй. Нөгөө эмнээсээ ахиад авъя гэтэл тэр хайрцаганд байсан эм мөн адил хов хоосон байж.

Ингээд аптекийн хүн Монос руу залгаж болсон явдлыг тайлбарлаж, бүсгүйн авсан эмийг сольж өгөхийг хүсэв. Гэтэл Монос хариуд нь эм нийлүүлдэг "Pharmavision Europe"  гэх  компани руугаа мэдэгдээд, шалгуулаад   хариу өгье гэж.

Тухайн үед бүсгүй гайхаж орхижээ. Учир нь хүүхэд өвдөж гэдэс нь зовиурлаж байхад асууж шалгуулаад хариу өгье гэдэг нь   хүний өвчин зовлонгоор даажигнаж байгаа мэт санагдсан гэнэ.

Эм нийлүүлэгч  бүсгүйн хохирлыг барагдуулахгүй гэж хэлсэнгүй. Гэхдээ барагдуулж өгнө гэж мөн адил хэлсэнгүй. Зүгээр л эмийг хэзээ сольж өгөх нь цаг хугацааны асуудал болж үлдэв. Эмийг хугацаанд нь уух ёстой. Гэтэл сольж өгөх эмийг тийм олон дамжлагаар шалгуулж байж өгнө гэдэг нь хэний ч дургүйг хүргэх асуудал мөн. Бүсгүйн хүүхдэд тэр гэдэсний эм тухайн өдөрт хэрэгтэй. Харин тухайн  компани хэдэн өдөр, хэдэн сар шалгуулж байж тэр эмийг буцаан олгох нь үнэхээр тодорхойгүй.

Ер нь шахмал эм дотроо хоосон байдаг тохиолдол олон бий. Энэ тохиолдолд хэн хохирч үлдэх ёстой юм бэ? Өвчиндөө шаналаад мөнгөө өгөөд эм авсан хүн хоосон эм авчаад хэрүүл зарга хийгээд явах нь хэр олон бол. Тэр тохиолдол бүрт ашгийг нь хэн хүртэж байна.

Бид нар дэлгүүрээс будаа, гурил хүнсний зүйл авахдаа грамм даа хүрэхгүй эсвэл дутуу ширхэгтэй байвал солиулаад авдаг. Гэтэл хоосон савалгаатай эм мөнгийг нь төлж авчаад, түүнийгээ буцаах эрх яагаад байдаггүй юм бэ? Энэ талаар бид ШӨХТГ-аас асууж тодруулж эргэн мэдээлэх болно. 
 
1832
  • ШИНЭ КЛИП: Баярцэцэг & old school- Сарнай цэцэг Үзсэн   689 2022-03-10
  • Т.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэг Үзсэн   633 2021-03-11
  • Жүжигчин Кристен Стюарт Диана гүнжийн дүрд тогложээ Үзсэн   489 2021-08-27
  • “Дүрвэгсдийн жимээр” баримтат киног бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү Үзсэн   1366 2017-01-05
  • Хүн харагдаж байгаа шигээ байдаггүй юм Үзсэн   975 2016-01-22
  • Монголын танкчид танкийн биатлоны дэлхийн аваргад оролцож буй бичлэг Үзсэн   1605 2014-08-07
  • 2014-07-18-н 14:10 цаг Энхтайваны гүүрний баруун талын Обуд дугуй, 470&570 SERVICE засварын газрын гаднаас машинаас гар цүнх хулгайд алдлаа УТАС : 95753907, 98221085 Үзсэн   1897 2014-07-19
  • Нялх хүүхэд Нохой хоёрын тэмцэл буюу Хөөрхөнүүдийн тулаан Үзсэн   1414 2014-08-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.