|

С.Жавхлангийн дууг франц цэргүүд жагсаалд дуулсаар байна

Дэлхийн хамгийн хатуу чанга бэлтгэгддэг тусгай арми бол Францын легион юм. Легионы эгнээнд орох хүнд хэцүү шалгуурыг давж тэнцээд алба хаасан монгол залуус олон бий.  200 орчим жилийн түүхтэй энэ цэргийн албанд Монгол цэргүүд 10 гаруй жилийн өмнөөс алба хааж эхэлжээ.

Францын легионд алба хаахыг хүсэгчид IQ, эрүүл мэнд, физик буюу биеийн хүчний шалгалт, тест гэсэн гурван үндсэн шалгалтыг өгдөг юм байна. Үүний дараа тэнцсэн хүмүүс кистапын ярилцлагад ордог гэнэ. Тухайн кистапын ярилцлагаар өмнөх гурван шалгалтад тэнцсэн иргэнийг яаж Францад ирсэн, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг нарийвчлан асууж лавлан шалгадаг. Франц 137 орны цагдаа, хуулийн байгууллагатай холбоотой ажилладаг учраас дээрх мэдээллүүдийг шалгаж, хянадаг. Зарим монголчууд Францад цагаачилж очоод түүнийгээ нуун худлаа мэдүүлэг өгснөөс болоод цэргийн албанд тэнцэхгүй байх тохиолдол гардаг юм байна. Харин үнэнээ хэлбэл цэргийн албанд орох магадлал өндөр аж. Дээрх 4 шалгуурыг хангасан иргэдийг ерөнхий хороогоор хуралдан шийдэн цэргийн албанд авах эсэхийг хэлэлцэн 4 сарын хугацаатай крантинд явуулдаг. Крантин дууссаны дараа легион цэргүүд ангиа сонгодог аж.

Францад алба хааж байгаа гадаадын легион цэргүүдэд дуучин С.Жавхлангийн "Алсад суугаа ээж” дууг зааж өгөөд жагсаалд хамт дуулж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр хүмүүст их хүрсэн.

 


1150
  • "Учиртай урилга" жүжигчин СТА Д.Ганцэцэг оролцлоо Үзсэн   1406 2016-03-11
  • Dubsmash - Мундаг охин байна Үзсэн   1402 2015-06-19
  • Японд болсон газар хөдлөлтийн бичлэг Үзсэн   1930 2016-04-22
  • Дуучин Т.Ариунаа “21 жилийн дараа” эргэн ирлээ Үзсэн   852 2017-10-21
  • "Super junior" хамтлаг арван жилийн дараах эргэн ирэлтээ гэнэтийн бэлгээр эхлүүлжээ Үзсэн   902 2019-09-18
  • "Lumino" шинэ уран бүтээл "Биелгээ хийхийг заагаач хө" Үзсэн   1166 2018-09-22
  • Л.Болд: 60-н тэрбум төгрөгийн асуудлаа ард түмэнд ил болго Үзсэн   1115 2016-10-28
  • Энэ цагийн Жульетта О.Дөлгөөн “нарийн бэлхүүс” -нийхээ нууцыг задлав Үзсэн   1198 2016-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.