|

БНХАУ “алцгар” автобусаа туршиж эхэллээ

Өнгөрсөн тавдугаар сард интернетээр хэсүүчлэх болсон Хятадын хачирхалтай автобусны загвар хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татсан. Гэвч замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг илүү хурдан болгох зорилготой энэ автобус бодит амьдралд хэр зэрэг нийцтэй, машинаар доогуур нь явах ямар байх талаар хариулт байсангүй өдийг хүрэв.

Харин өчигдөр автобусны загварыг гаргасан компани Хебей мужийн Чинхуандао хотод TEB-1 туршилтын автобусаа явуулж эхэллээ. 21 метрийн урттай, 7,6 метр өргөнтэй энэ автобус доогуур нь машин явж болох 2,1 метр зайтай аж.


Нэгэн зэрэг 300 гаруй зорчигч тээвэрлэх TEB-1 автобус зориулалтын зам дээр л явж чадна. Хамгийн анх энэ автобусны концепцийг 2010 онд танилцуулж байсан бол энэ оны тавдугаар сард Бээжингийн олон улсын дэвшилтэт технологийн үзэсгэлэнд олон нийтэд танилцуулжээ.

Хятадын Наньян, Чинхуандао, Шэньян, Тианжин, Жоукү гэсэн таван хотын захиргаа энэхүү автобусыг туршилтаар ашиглахаар компанитай гэрээ байгуулсан бөгөөд тун удахгүй дээрх хотуудад туршилтын загвар явж эхэлнэ.

Эх сурвалж: Verge

1381
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.