|

Дрифтийн ертөнцөөс дахин нэг шинэ клип мэндэллээ

Авто спорт сонирхогчдын хамгийн дуртай төрлийн нэг болох дрифтийн спорт нь Монголд сууриа тавиад удаагүй боловч томоохон арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж, энэ хэрээр дрифт сонирхогч залуусын тоо улам нэмэгдсээр байна. Монголд дрифтийн спортыг анхлан хөгжүүлж ирсэн залуус дотоодын томоохон хамтлаг дуучидтай хамтран өөрсдийн ур чадвар болоод дрифтийн гайхамшгийг сурталчилсан дуу клип цөөнгүй бүтээснээр олонд танигдаж одоог хүртэл зарим дуунууд нь эгшиглэсээр, залуусын дунд хит болсон хэвээр байгаа билээ.

Тэгвэл энэ жил дрифтийн ертөнцөөс дахин нэг шинэ уран бүтээл мэндэлсэн нь реппер Desant болон Буриад улсын бидний сайн мэдэх  Хатгуур зүү /DZE X/, Сарина /Saryuna/ нарын хамтарсан Drift Empire клубын Empire дууны клип юм. Энэ дуу нь Desant, Хатгуур зүү /DZE X/ Cарина /Saryuna/ нарын хамтарсан анхны уран бүтээл бөгөөд сүүлийн үед тэдний бүтээлүүд Буриад улсад онцгой хит болсоор байна.  Empire буюу "Эзэнт гүрэн” гэх утгатай энэ дууны клипний найруулга дээр буриад уран бүтээлч Даши Тогмитов ажиллажээ.

ММСАМХолбооны дэргэдэх Drift Empire клуб нь дрифтийн чиглэлээр бэлтгэл сургуулилтаа хийдэг бөгөөд тамирчид нь дотоод болон гадаадын дрифтийн тэмцээн уралдаанд амжилттай оролцдог шилдэг тамирчидтай клубуудын нэг юм. Тус дууны клипээр залуус дрифтийн спортын хөгжил, нэр хүнд, тамирчдын ур чадварыг харуулахыг зорьсон бөгөөд та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

1781
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.