|

Луйвраар ялагдсан гэх Ирландын боксчинд медаль илгээжээ

Рио 2016 олимпийн эрэгтэйчүүдийн 56 кг-ийн хүрэл медалийн төлөөх тоглолт Лондонгийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Ирландын боксчин Майкл Конлан болон ОХУ-ын тамирчин Владимир Никитин нарын хооронд өрнөсөн билээ. Ирландын боксчин харамсалтайгаар ялагдал хүлээсэн ч эсэргүүцэл илэрхийлэн шүүгчид рүү дунд хуруугаа гозойлгож байсан.

Энэхүү ялагдлыг Ирландын боксчин өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас гадна маш олон дэмжигчид, бокс сонирхогчид эсэргүүцсээр байгаа юм.

Харин энэ үед Ирландын боксчинд нэгэн шүтэн бишрэгч жаал хүү Финн Мак Манус өөрийн боксын алтан медалиа өгч байгаа тухай захиа илгээжээ.

Тэрээр захиандаа "Сайн уу, Майкл. Намайг Финн Мак Манус гэдэг. Би 5 настай. Би таны Риод хийсэн тулааныг үзсэн. Та ялах ёстой байсан учир нь та энэ дэлхийн хамгийн шилдэг боксчин шүү дээ. Та ялагч учраас би өөрийнхөө энэхүү медалийг өгч байна. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Финн" хэмээн бичжээ. Түүний бичсэн энэхүү захиаг фэйсбүүк хуудаснаа постлож Майкл Конланы "чихэнд" хүргэсэн байна. Луйвраар ялагдсан гэх Ирландын боксчинд медаль илгээжээ


 


Харин Конлан энэ талаар "Маш сайхан захиаг нэгэн хүүгээс авлаа. Хэн нэгэн нь энэ хүүг таньдаг бол түүнд өгөх бэлэг байна гэж хэлээрэй" хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.
Луйвраар ялагдсан гэх Ирландын боксчинд медаль илгээжээ
 

1467
  • Мөрөөдлийн театр - Гадаадын төсөл (хошин шог) Үзсэн   2780 2014-07-15
  • Камертон - Харууслын аяз Үзсэн   10497 2014-07-24
  • Гадныхaны хийсэн ”Монголын сүнстэй хот” баримтат кино Үзсэн   2437 2014-10-05
  • ОУХМ Т.Санчир Монгол ид шидийг үзүүлэв /Видео/ Үзсэн   2243 2015-05-14
  • Жинхэнэ тогооч Үзсэн   1286 2015-07-06
  • Хөтлөгч Э.Гантулгын гэргий шинэ уран бүтээл ” Хайртай гэж хэлсэн” Үзсэн   1152 2017-12-26
  • Гурил элдэж жигнэх ийм амархан Гайхалтай юмаа Үзсэн   2664 2014-08-11
  • Ийм үйлдлийг зөвхөн энэтхэг киноноос л харна. Үзсэн   1878 2014-10-03
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.