|

Монголын анхны хард рок сонгодог дууг "Консонанс" амьдрууллаа

Монголд төдийлөн дэлгэрээгүй байсан "Попера" урлагийг Монголчуудад таниулж мэргэжлийн түвшинд цаашлаад дэлхийн түвшинд хүргэхээр зорьж яваа залуус бол "Консонанс" хамтлагийн залуучууд. Тэдний хоолойны цар хүрээ, өвөрмөц содон өнгө аястай уран бүтээлүүд нь үзэгчдэд өндрөөр үнэлэгддэг. Тэдний гаргаж буй уран бүтээлүүд ихэвчлэн "Crossover" буюу дэлхийн алдартай поп дууг опера урсгалд оруулан дуулсан байдгаараа онцлог. Энэ ч утгаараа тэд анхны бие даасан тоглолтоо өнгөрөгч гуравдугаар сард "Consonance-Crossover" хэмээн нэрийдэж амжилттай тоглосон юм.

 

Харин тэд энэ удаад сонсогчиддоо шинэхэн уран бүтээл болох "Агуу хайр" дууны видео клипыг толилуулахад бэлэн болсон бөгөөд тус бүтээл нь өмнөх уран бүтээлүүдээс нь эрс өөр сонгодог мөртлөө хард рок жанрын бүтээл болсон байна.

Энэ урсгалаар бүтээгдсэн дуу Монголд төдийлөн байдаггүй бөгөөд Монголдоо анхдагч хард рок-сонгодог жанрын уран бүтээл болж байгаа гэнэ. Дууны видео клипыг "Dual zet" студийн хамт олон бүтээжээ. Ингээд уншигчиддаа Монголын анхны хард рок-сонгодог жанраар бүтээгдсэн "Агуу хайр" дууны видео клипыг хүргэж байна.

959
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.