|

XXI зууны шилдэг 100 киног нэрлэлээ

Их Британийн "ВВС” агентлаг энэ зууны шилдэг 100 киноны жагсаалтыг танилцууллаа. Эдгээр жагсаалтыг гаргахдаа дэлхий нийтэд алдартай 177 кино шүүмжлэгчээс санал авсан байна. "Загалмайлсан эцэг", "Иргэн Кейн" зэрэг өнгөрсөн зууны шилдэг бүтээлүүдтэй эн зэрэгцэх кинонууд жагсаалтад багтсан хэмээн кино шүүмжлэгчид үзэж буй юм. Жагсаалтад зөвхөн 2000 оноос хойшхи кинонууд оржээ.

XXI зууны шилдэг 100 киноны жагсаалтыг "Mulholland Drive” тэргүүллээ. Сэтгэл зүйн болон харилцааны тухай өгүүлэх хэрнээ голчлон харилцан яриа зонхилох эл бүтээл "АНУ-ын дунд насныхны үзэх дуртай кино”-гоор хүртэл шалгарч байсан юм.


Харин удаах байруудад Хонконгийн найруулагч Вонг Карвайгийн бүтээл In the Mood for Love, Америкийн найруулагч Пол Томаас Андерсоны There Will Be Blood, Японы найруулагч Хаяо Миязакигийн Spirited Away орсон бол жагсаалтын тавдугаарт эцэг, эхчүүдээс хамгийн өндөр үнэлгээ авсан, эрэгтэй хүүхэдтэй аав, ээжүүдийн "гарын авлага” болсон Boyhood бүтээл бичигджээ.

XXI зууны шилдэг 100 киноны жагсаалтыг ЭНД ДАРЖ бүтнээр нь үзнэ үү.

Эх сурвалж: ВВС

1193
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.