|

“Blade Runner” киноны шинэ зураг авалтын үеэр хүн амь эрсэджээ

Алдарт жүжигчин Харрисон Форд гол дүрд нь тоглодог "Blade Runner” киноны үргэлжлэлийн зураг авалт Унгарын Будапешт хотод явагдаж байх үед хүн амь үрэгдсэн байна.

Энэхүү хохирогч нь туслах ажилтан байсан бөгөөд зураг авалтын завсарлагааны үеэр тайзны засал бүхий хананы доор хэвтэж байгаад дарагдсан аж. Уг хана яагаад нурсан талаарх шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бололтой.

 

 

"Blade Runner” киног анх 1981 онд Британийн найруулагч Ридли Скотт бүтээсэн бөгөөд киноны хоёрдугаар хэсэг дээр Канадын найруулагч Дени Вильнев ажилласан юм байна. Энэхүү кинонд Харрисон Фордоос гадна Райан Гослинг, Жаред Лето, Ама де Армас, Маккензи Дэвис нар тоглож байгаа аж.

 

Blade Runner

 


 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

1142
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1101 2016-06-15
  • Гайхалтай бүжиг-Бөртэ чонын үрс хамтлаг Үзсэн   15026 2014-07-24
  • Bad Girl - Avril Lavigne (from Suicide Squad: The Album) ft. Marilyn Manson Үзсэн   1271 2016-08-23
  • Ирвэс эрхлүүлэхийн учир-01 Үзсэн   1196 2016-01-11
  • Хүнийг iPhone болгосон нь Үзсэн   976 2015-06-23
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ /ДУГААР 8/ - Н.МӨНХСОЁЛ (ELSA-/FROZEN/) Үзсэн   1550 2016-06-27
  • Хаалгач нарын шуугиан тарьсан 10 хамгаалалт Үзсэн   2258 2018-07-17
  • Xөөрхөн ярьдаг бацаан Үзсэн   1249 2015-07-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.