|

Аймшигт могойг барьжээ (видео)


Бразилийн Пада мужид нэгэн усны даланг барьж байсан хэсэг ажилчид үлэмж хэмжээтэй махчин могойг илрүүлсэн байна. Тэд Альтамир агуйн орчим тэслэх ажил явуулж байтал нэгэн агуйн чулуун хана нурж унаснаар үлэмж биетэй хэвлээр явагч амьтныг золтой л дарж алаагүй гэнэ шүү. Анаконда могойг аврах үйл ажиллагааг явуулснаар барилгын ажилчид цочирдож орхисон аж. 

Өмнө нь хамгийн урт могойгоор есөн метр урттай анаконда могой тооцогдож байсан бол энэ амжилт эвдэгдсэн юм. Альтамирын агуйгаас олдсон анаконда могой 10 метрийн урттай бөгөөд жин нь 400 килограмм татжээ. Биеийнх нь тойрог нэг метртэй тэнцсэн агаад барилгын ажилчдын хийсэн бичлэгийг үзэх юм бол биеийнх нь уртыг хэмжиж, жигнэсний дараа аварга могойг хороосон нь харагдана. Үлэмж том могойн дэргэд зогсон ажилчид зургаа даруулж байсан гэнэ шүү. Олон нийт аварга том могойг зэрлэгээр хороосон ажилчдад унтууцаж байгаа хэдий ч тэднийг ямарваа нэгэн хариуцлагад татах магадлал тун бага байгаа юм. 
 

1483
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.