|

Гурван бүдүүн хамтлагийн дуучин Шагай бүсгүйчүүдийн хайрыг булаав

Гуч хүрсэн бүсгүйчүүдийн хайрын эзэн болоод байгаа Гурван бүдүүн хамтлагийн дуучин Шагай сүүлийн үед уран бүтээлийн олз омог тун арвинтай байна. Тэрбээр "Гуч хүрсэн бүсгүй” хэмээх өвөрмөц дуу гаргасан нь охид бүсгүйчүүдийн дунд хит дуу болж байна. Монголын сайхан бүсгүйчүүдээр клипээ гоёсон дуучин Шагай өөрийн стиль имижээ бүрэн өөрчилж дон жуан эрийн төрхийг гаргасан нь үзэгчдэд ихэд таалагджээ.

 

Тэрбээр хамтлагийнхаа Гучин наймтай аав, Хүн шиг явж Ээжийгээ баярлуулъя, Ижийгээ гомдоох учиргүй, Холын чи минь зэрэг бүх л хит дууг зохиосон гэдгийг уншигчид маань тэр бүр мэдэхгүй байх. Авьяаслаг уран бүтээлч дуучин Шагай өдгөө нийт 100 гаруй дуу зохиосноос ихэнх нь хит болсон юм. Дан ганц өөрийн хамтлагтаа дуу зохиохоос гадна "universe best songs” тэмцээнээс төрөн гарсан залуу дуучдад мөн Outlaw хамтлаг, Play хамтлаг, Ноён Бондгор, Sync хамтлаг зэрэг олон дуучид түүний зохиосон дууг олны олны хүртээл болгодог юм. 

"Гуч хүрсэн бүсгүй” дуу гарснаас хойш гучин нас хүрч буй бүсгүйчүүд түүнийг төрсөн өдөртөө урьж дуулуулдаг болсон гэнэ. Энэ байдлыг харсан бусад найзууд нь Шагай энэ жилийн шинэ жилээр гучтай бүсгүйчүүдийг хуйлруулах юм байна гэж хошигнон ярьж байгаа гэнэ шүү.

 


1519
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.