|

Маргааш Outlaw хамтлагийн тоглолт болно

"Андын дурсгалд", "Мөсөн хайр", "Зүрхэн тэнгэрийн наран", "Дэлхий хүртэл таниар минь бахархдаг" зэрэг сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээр нь "Outlaw" хамтлагийг залуус сайн мэднэ.

Тэгвэл маргааш орой тус хамтлагийнхантай сонсох дуртай дуугаа хамтдаа дуулж, нэгэн үдшийг мартагдахааргүй өнгөрөөж болох нь ээ.

Тодруулбал, 2012 оноос хойш тоглолт хийгээгүй "Outlaw” хамтлагийн залуус анхны бүрэлдэхүүнээрээ, 100 хувь амьд, бие даасан тоглолтоо 2016 оны арваннэгдүгээр сарын 25-нд "CROCUS Event Hall”-д 19:00 цагт фэнүүддээ хүргэх юм.

Тоглолтод Outlaw хамтлагийн 28-32 хит дуу дуулагдахаас гадна шинэхэн уран бүтээлүүдээр бэлэг барих бөгөөд амьд хөгжмийн UFO хамтлаг хөгжмийг тоглох юм байна.

Тус хамтлагийн уран бүтээлчид хөгжмийн төгс дуугаралт, гэрэл, лед дэлгэцийн гайхамшгийг уран бүтээлтэйгээ хослуулан хүргэнэ гэдгээ амлаад байгаа.

Ингээд та бүхэндээ "Outlaw" хамтлагийн хэдхэн хоногийн өмнө гаргасан "Би дуулж өгье” хэмээх шинэ уран бүтээлийг хүргэе. Сонирхуулахад энэ дууны клипэнд тус хамтлагийн гишүүдийн эхнэрүүд нь тоглосон байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 97117733, 97117744

ТОГЛОЛТЫН ТАСАЛБАРЫГ WWW.TICKET.MN БОЛОН 1900-1800 ҮНЭГҮЙ ХҮРГЭНЭ.

1076
  • БОГД ЗОНХОВА 1000 ТАХИЛ ЕРГЕХ НОМ-3 Үзсэн   3856 2014-07-18
  • Хөгжилтэй бичлэг Та нарт ч бас ийм явдал тохиолддог биздээ Үзсэн   1154 2015-08-03
  • Та анзаар ч байсан уу Үзсэн   1224 2015-06-16
  • 2014 оны секси залуу гэнэ дээ /бичлэг/ Үзсэн   1984 2014-08-10
  • Жинхэнэ зомби юу, зальт этгээд үү? (видео) Үзсэн   1438 2017-03-31
  • Л.Гансүхийн схем буюу тэрбээр туслах, дүү нарын хамт хоригджээ Үзсэн   2548 2014-08-01
  • Болдын сонголт үзэгчдийг хоёр хуваажээ Үзсэн   1131 2018-04-16
  • Origami (Богино хэмжжэний хүүхэлдэйн кино) Үзсэн   1257 2014-10-27
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.