|

Монгол дууг омогшин дуулж буй Австрали залуу олны анхаарлыг татав

Монголчуудын дуулах авьяас билгийг нээж урлагт хайртай хэн бүхний мөрөөдлийг биелүүлэх зорилготой "Universe best songs” наадмыг  "UBS” телевизийн уран бүтээлчид  2009 оноос хойш ийнхүү ес дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ жилийн наадам шүүгчдийн бүрэлдэхүүнээ эрс шинэчилсэн нь урьд өмнө нь болж байгаагүй хамгийн сонирхол татам шийдэл байв. Мөн тус наадмыг чимж гадаад улсын иргэд оролцдог уламжлал тогтсон ч энэ жилийн Австрали улсын иргэн Lerangis Joseph олон хүний анхаарлыг татаж байгаа юм. Тэрээр манай улсад 4 жил амьдарч байгаа бөгөөд Монгол хэлийг эх хэл шигээ эзэмшиж чадсан нь бахархууштай. Нэгдүгээр шатандаа "Дөрвөн настай халиун”дууг шуранхайлан дуулсанаар шүүгчид хийгээд үзэгчдийг алмайруулж байсан бол хоёрдугаар шатандаа "Есөн эрдэнийн орон” хэмээх шилдэг уран бүтээлийг сонгон дуулж мөн л хүмүүсийн хүндэтгэлийг хүлээсэн юм. Үүгээрээ өөрийнхөө хөгжмийн мэдрэмж мэдлэгтэйг батлан харуулж Долгион шүүгчид ч магтуулаад авч харагдана лээ.
 

1288
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.