|

Цагдаагийн машин нь хүртэл... ДУБАЙ

Дэлхийн хамгийн өндөр барилгууд, дэлхийн хамгийн том байгууламж доторх цанын бааз, үзэсгэлэнт хиймэл арлууд гээд Дубай хотыг илэрхийлэх олон зүйл бий. Эдгээрийн дундаас Тансаг зэрэглэлийн спорт машинтай цагдаагийн алба хаагчдын тухай та бишгүй л харсан, сонссон байх.

Тэгвэл Bugatti, Ferrarri, Lamborghini хөлөглөдөг тэд дэлхийн хамгийн хурдан машинтай цагдаагийн алба болжээ. Мэдээж хэрэг хаашаа л харна Bentley, Rolls Royce давхиж явдаг Дубайд цагдаа нар мөн л ижил хурдтай машин хөлөглөх нь аргагүй.

Ердөө 77 ширхэг үйлдвэрлэсэн Aston Martin One-77, Bentley Continental GT, хосолмол хөдөлгүүртэй гурван ширхэг Porsche Panamera гээд нийт 14 тансаг загварыг Дубайн цагдаа нар эзэмшдэг.


Харин хамгийн хурдан нь Bugatti Veyron. 407 км/цаг хурдлах хүчин чадалтай энэ машин 16 цилиндр бүхий 1000 морины хүчтэй хөдөлгүүртэй бөгөөд 100 км/цаг хурд авахад 2,5 секунд зарцуулна.

Үүнээс өмнө 370 км/цаг хурдалдаг Lamborghini Gallaroda LP560-4 загварыг албанд ашиглаж байсан Италийн цагдаа нар дэлхийн хамгийн хурдан машинтай цагдаагийн алба байжээ.

Гэхдээ Дубайн цагдаа нар энэ машинуудаа хэн нэгэн Шейхийг хөөж, барьж авахад ашигладаггүй. Харин оронд нь жуулчдын анхаарлыг татаж, хотоо сурталчилдаг.

1 | 8 фото
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Түүнчлэн Дубайн цагдаагийн албаны Тээвэр, хамгааллын албаны дарга Султан Аль Марри "Бид эдгээр машинуудаар энгийн иргэд, цагдаагийн алба хаагчдын хоорондын хязгаарыг үгүй болгохыг хичээж байна. Зүгээр нэг машинуудаа харуулахын оронд энд ирсэн жуулчдад Дубай хотын цагдаа хүртэл нөхөрсөг гэдгийг харуулах ёстой” гэжээ.

Үүнээс гадна хүйсийн тэгш байдлыг хангахын тулд эдгээр машинуудын дийлэнхийг эмэгтэй цагдаагийн алба хаагчид унадаг аж. Энэ машинуудыг унах цагдаагийн алба хаагч хоёроос дээш хэлээр чөлөөтэй ярьдаг, хошин мэдрэмж өндөртэй байх ёстой.

Дубайн цагдаагийн алба 2013 оноос анх тансаг зэрэглэлийн спорт машинуудыг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд анхны машин нь Lamborghini Aventador байжээ.

1195
  • Сэрдамба, жүжигчин Батаа нар дээрээсээ мөстэй ус асгууллаа Үзсэн   2468 2014-08-25
  • Эзнээ хүлээж буй 6600 орон сууц бий Үзсэн   1105 2016-12-06
  • Н.Мэргэн - Эрэгтэй уран нугараач - "Mongolia's got talent-2018" Үзсэн   1061 2018-10-08
  • Хөгжилтэй боксчин Үзсэн   1145 2014-08-22
  • ДОХ-тай тэмцэж буй Кончита Вурст танигдахгүй болтлоо өөрчлөгджээ Үзсэн   928 2018-09-14
  • Монгол Улс 2016 онд АСЕМ-г даргалахаар боллоо Үзсэн   1016 2014-10-21
  • Дээрмийн хэрэг үйлдсэн залуусыг эрэн сурвалжилж байна Үзсэн   1541 2016-01-08
  • Disney-н гүнжүүдийн ”Hip Hop” тулаан Үзсэн   899 2015-06-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.