|

"Skiptrace" кинонд Жэки Чан өвөрмонголчуудтай хамт Аделийн дууг дуулжээ

 

Тулааны урлагийн мастер, кино од, чадварлаг жүжигчнээс гадна Жэки Чан авьяаслаг дуучин гэдгээрээ алдартай. Тэрээр инээдмийн жүжигчин Жонни Ноксвиллтэй хамтран тоглосон "Skiptrace"  кинонд дуучин Аделийн "Rolling in the deep"  дууг өвөрмонголчуудтай дуулжээ.

Найр наадам хийж байсан нутгийн ардтай хөгжилдөх зуур бага зэрэг халамцсан Жэки Чан барууны алдарт дуучны дууг эхлүүлэв. Гэтэл нэгэн бүсгүй дахилтаас нь түүнийг "түрж", ингээд тэнд цугласан нутгийн иргэд бүгд л энэ дууг мэддэг болж таарахад Чан өөрөө гайхах болно. Морин хуурыг шанз хөгжимтэй хослуулан бий биелгээ хийж цугласан олон хамтдаа "Rolling in the deep"  дууг дуулж буй хөгжилтэй бичлэгийг хүргэе.

 


 

Дашрамд өгүүлэхэд, Жэки Чан англи, япон болон мандарин, кантон аялгаар дуулдаг бөгөөд анх "Залуу мастер" кинонд зориулан  "Кунг Фугээр тулалдагч эр" нэртэй дуу англи хэл дээр зохиож дуулж байжээ.

Тэрээр урын сандаа 20 орчим цомогтой /түүний бүтээлүүдийг энд дарж үзнэ үү/ бөгөөд өөрийнх нь тоглосон киноны 40 гаруй дуу болон азийн алдарт дуучидтай хамтран дуулсан бүтээлүүд бий. Тэрээр 1984 онд  Японы шилдэг гадаад дуучин шагналыг хүртсэн байна.

Түүний дуулсан "Skiptrace" киноны "Plainly my heart" дуу

 

 
А.Мишээл GoGo.mn

 


1046
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.