|

Снуп Догг UFC-ын тулааныг тайлбарлана

Америкийн алдарт рэп дуучин, продюсер Снуп Догг энэ сарын 11-нд явагдах UFC-ын  тулааныг тайлбарлахаар болсон байна. 

 

UFC-ын ерөнхийлөгч Дэйн Уайтын өгүүлснээр, рэпер дуучин эрийг холимог тулааны улаан фен гэдгийг мэдснээс хойш түүнтэй хамтарч ажиллахыг эртнээс хүсдэг байсан гэнэ. 

 

Рэп дуучин Снуп Догг экс тулаанч Юрай Фаберын хамт "Дэйн Уайтын тулаанчдын мягмар гаригийн оройн цуврал" шоуны эфирт хамтран хөтлөх бөгөөд уг нэвтрүүлэгт холимог тулааны ахмад дайчид болон өөрсдийн хүч чадлаа UFC-ын дэвжээнд сорихыг хүссэн тулаанчид оролцох аж. 

 

Дашрамд сонирхуулахад,  ММА буюу холимог тулааны урлаг нь өөртөө олон төрлийн тулааны төрлүүдийг багтаадаг, босоо довтолгоон болон хэвтээ барилдааныг хослуулдгаараа онцлогтой. Оролцогчид өрсөлдөгчөө цохиж, өшиглөж, өчиж, боож ялдаг спорт юм.  Зөвхөн спортоос гадна зугаа цэнгэл, шоу үзүүлбэрийн уриаг өмнөө тавьж ажилладаг. 22 жилийн түүхэндээ өдийг хүртэл нийт 250 томоохон тулааныг найман жингийн ангиллаар зохион байгуулаад байгаа. Анхны холбоо болох UFC-ыг Америкийн Нэгдсэн Улсад байгуулж өнөөг хүртэл тасралтгүй тэмцээн зохион байгуулж байна.

 

Snoop Dogg - Smoke Weed Everyday

 


 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

1028
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1101 2016-06-15
  • Гайхалтай бүжиг-Бөртэ чонын үрс хамтлаг Үзсэн   15026 2014-07-24
  • Bad Girl - Avril Lavigne (from Suicide Squad: The Album) ft. Marilyn Manson Үзсэн   1271 2016-08-23
  • Ирвэс эрхлүүлэхийн учир-01 Үзсэн   1196 2016-01-11
  • Хүнийг iPhone болгосон нь Үзсэн   976 2015-06-23
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ /ДУГААР 8/ - Н.МӨНХСОЁЛ (ELSA-/FROZEN/) Үзсэн   1550 2016-06-27
  • Хаалгач нарын шуугиан тарьсан 10 хамгаалалт Үзсэн   2258 2018-07-17
  • Xөөрхөн ярьдаг бацаан Үзсэн   1249 2015-07-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.