|

Зургаан жилийн өмнө Ц.Содномдорж, харин одоо Ч.Санжаадамба

Жил бүрийн наадам будлиантай болдог ёс тогтов бололтой. Энэ жилийн хувьд тавын даваа эхнээсээ найраа, будлианаар дүүрэн болж өнгөрөв. Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамба энэ даваанд Төв аймгийн бөх аймгийн арслан Г.Ганжадыг амлаж барилдсан бөгөөд тус барилдааны явцад хоёр бөх зэрэг шахуу унаж, багагүй маргаан дэгдээлээ. Аварга Г.Ганжадын тохой түрүүлж хүрсэн гэж үзсэн ч хөлийн цэц, хоёр засуул нийт зургаан хүний тав нь Г.Ганжадыг давсан, үлдсэн ганц нь хайнцсан гэж үзсэнээр Г.Ганжад төрийнхөө есөн хөлт цагаан тугийг тавантаа тойрсон юм.

Хөлийн цэц, засуулуудын шийдвэрийг аварга хүлээн зөвшөөрөөгүй. Дархан аварга Г.Өсөхбаяр ч засуулыг зад загнаад ч асуудлыг нэгэнт шийдвэр гарсан тул яах ч аргагүй байдалд оров. Аварга 30 орчим минут зүлэг ногоон дэвжээн дээр эсэргүүцлээ илэрхийлсэн ч тусыг олсонгүй. Бүр туг ч тойрч үзээд тус болоогүй юм.

Барилдааны удаашруулсан бичлэг


Тус барилдааны ахлах хөлийн цэцээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ахмад улсын заан Ц.Баярсайхан ажилласан. Харин аваргыг хаясан, шинээр начин цолтны босго алхсан аймгийн арслан Г.Ганжадын хувьд мөн Төв аймгийн бөх, Дүнжингарав дэвжээнд харьялагддаг. Наадамчин олны дунд нутгийн дүүгээ "хүчээр" давууллаа гэсэн хардлага ч төрсөн юм.

Ямартай ч аваргын эсэргүүцэл 2011 оны наадмыг санагдуулж байв. Тухайн үед аймгийн хурц арслан цолтой байсан одоогийн аварга Ч.Санжаадамба, Хөвсгөл аймгийн хүчит харцага Ц.Содномдорж нарын барилдаан мөн маргаантай өрнөж, залуу харцага цаг гаруй эсэргүүцлээ илэрхийлсэн удаатай. Удтал маргалдсаны эцэст Санжаадамба заан цолд хүрч, үе тэнгийн нэгэн залуу нь нулимстай хоцорсон билээ. 


Бөхийн холбоо жил бүрийн наадмаасаа сургамж авч, бөхийн барилдааныг будилаангүй шийдвэрлэх үүрэгтэй. Гэвч өнөө жилийн наадмаар дахин нэг будилаан гарлаа. Хөлийн цэцүүд барилдааны бичлэг үзэж, шийдвэрлэхгүй, өөрийн харснаараа шийддэг хуучинсаг үзлээсээ түргэн салж, шинэчлэгдэх цаг нэгэнт болжээ. Техникийн дэвшлийг цаг тухайд нь түргэн шуурхай ашиглаж, засуул, хөлийн цэцээс гадна видео бичлэг үзэж, зөвхөн нэг талаас нь бус олон талыг харсан шийдвэр гаргаж байвал идэр залуу хүчтэнгүүдийн бүтэн жилийн хөлс, хөдөлмөрийг ганцхан буруу шийдвэрээр үгүйсгэдэг бурангүй явдал зогсох учиртай. 

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

unuudur.mn

1284
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.