|

Дубайн "Torch Tower"-т дахин гал гарлаа

 
ДУБАЙ. /CNN/. Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Дубай хот дахь тэнгэр баганадсан орон сууц  хоёр жилийн хугацаанд хоёр дахь удаагаа галд өртлөө.
 
 "Torch Tower” хэмээх энэ барилгад өчигдөр орой гал гарч, гал хурдацтай хүрээгээ тэлж байгааг харуулсан дүрс бичлэгүүд интернэтэд тавигджээ.
 
Дубай хотын холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, аврагчид оршин суугчдыг барилгаас шуурхай нүүлгэн шилжүүлж, галыг дарж авсан байна.
 
Дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэг болох "Torch Tower”-т чухам юуны улмаас гал гарсан нь хараахан тодорхойгүй байна.
 
Тус барилгад 2015 оны эхээр мөн гал гарч байсан юм.
 
Дубайн "The Torch Tower”
 
·       79 давхар тус барилга нь 2011 онд ашиглалтад орсон.
 
·       Анх ашиглалтад орох үедээ дэлхийн хамгийн орон сууц гэгдэж байсан. Харин одоо тус барилгаас өндөр зургаан орон сууц ашиглалтад ороод байна.
 
·       Тус барилга нь одоогоор өндрөөрөө дэлхийд 32 дугаарт орж байна.
 
 

 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

1281
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.