|

Баатар бичлэг хийдэг “хоббитой” юм байна

 

"Херо”-гийн  Баатар гэж  албан хэрэг ч бай, амины явдал ч бүгдийг бичлэгээр баталгаажуулдаг нэг нөхөр  байна аа. Байсхийж байгаад л түүнтэй холбоотой бичлэг олон нийтийн сүлжээгээр ил болж байдаг. Санаж байгаагаас  экс Ерөнхийлөгчийн "алдагдсан” бичлэг, бас  олны танил нэгэн  гэх эмэгтэйтэй холбоотой  "нандин” бичлэг нь ил болж байв.

Ердөө ганц хоёрхон хоногийн өмнө түүний Шадар сайдтай хийсэн утасны яриа нь нийтэд ил болсон бол үүнийг улбаалан  экс эхнэрийнхээ найз Дэлгэржаргал гэх бүсгүйтэй   ярьсан бичлэг нь ил болж байна.  Дэлгэржаргал түүнтэй ярилцахдаа дахин дахин "Чи бичлэг хийгээд байгаа юм уу” гэж лавлаад байгаа нь анхаарал татахаас аргагүй. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг анддаггүй гэдэг шиг  найз нөхдийн хувьд Баатарыг  тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас л ингэж болгоомжлоод байсан хэрэг. Шадар сайд У.Хүрэлсүх ч бас утсаар ярихдаа "бичлэг хийгээгүй биз” гэж анхааруулж болгоомжлоод байсан шүү дээ.

Тэгэхээр  Баатар гэдэг энэ хүн алба, амины аливаа ярилцлагаа  бичлэг хийгээд  баримтжуулаад авчихдаг, түүнийгээ эгзэгийг нь тааруулж байгаад нийтэд задалчихдаг нэгэн бололтой.  Ямар сайндаа л цахим орчноор түүнийг:

"Баатар бичлэг хийгээгүй

Баатар бичлэг хийж үзээгүй

Баатар бичлэг яаж хийдгийг ч мэдэхгүй

Баатар ер нь бичлэг гэж юу байдгийг ч мэдэхгүй” хэмээн хошигнов гэж.


 
mongoliinmedee.mn
2435
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.