|

Монголын говиос нисдэг динозаврын чулуужсан яс олджээ

 
НЬЮ-ЙОРК. /Нью-Йорк Пост/. Бага оврын нисэх онгоцны хэмжээний нисдэг махчин динозавр буюу үлэг гүрвэлийн чулуужсан яс Монголын өмнөд нутгийн говьд орших Нэмэгтийн хөндийгөөс олджээ. Нэмэгтийн хөндийгөөс Цэрдийн галвын үеийн олон тооны үлэг гүрвэлийн чулуужсан яс олдож байсан юм. Харин нисдэг төрлийн үлэг гүрвэлийн анхны олдвор илэрсэн нь энэ аж.
 
"Нью-Йорк Пост” сонинд бичсэнээр, 10 гаруй метр урт далавчтай энэхүү динозаврыг эх дэлхийд амьдарч байсан хамгийн том жигүүртэн динозавр гэж судлаачид үзэж байна.
 
Энэ динозавр нь 70 сая жилийн өмнө дулаан уур амьсгалтай говьд амьдарч байжээ. Тэр үед говь өнөөгийнх нь шиг хуурай уур амьсгалтай байгаагүй байна. Мөн энэ динозаврыг төдийлөн сайн судлагдаагүй буй "Аждархид” төрөл зүйлийн динозавр гэж судлаачид үзэж байгаа аж.
 
Үүнтэй төстэй "Хацегоптерикс” төрөл зүйлийн аварга том динозаврын чулуужсан яс энэ оны эхээр Румынаас олдож байжээ.
 
 

 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

1554
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.