|

Авто зөвлөгөө: Бензин шүүрийг солихгүй удсанаар хөдөлгүүрт ямар догол үүсэх вэ?

Түлшний шүүр
 нь бакнаас ирэх дизель түлшийг шүүн, өндөр даралтын шахуурганд дамжуулах үүрэгтэй 
байдаг. Мөн ус тундасыг ялгаруулах хэсэг, түлш татах шахуурга, хийг гадагшлуулах клапан зэргээс бүрдэнэ. Хийг гадагшлуулах шахуурга нь түлшний шүүр бөглөрч даралт ихэссэн тохиолдолд хийг гадагшлуулж, буцаах хоолойрүү түлштэй хамт юүлдэг.

Бензин шүүр нь бензин дэх бохирдлыг форсунк руу орохоос хамгаалах үүрэгтэй. Бүтцийн хувьд шүүх цаасны нягт сайтай учир өндөр даралтыг тэсвэрлэх чадвар сайтай. Ихэвчлэн хөдөө сум, багийн найдвартай бус шатахуун түгээх станц болон гар дээрээс шатахуун авсан тохиолдолд шүүр хамгийн хурдан бохирддог бөгөөд доорх шинж тэмдгүүд хөдөлгүүрт мэдрэгдэнэ.


  • Хөдөлгүүрт чичиргээ үүснэ
  • Хөдөлгүүрийн асалтад догол үүсч, асалт удааширна.
  • Хөдөлгүүр гэнэт унтарна
  • Хөдөлгүүрийн ажиллагаа тогтворгүй болж, хий эргэнэ
  • Хөдөлгүүрийн дуу чимээ ихсэж, чадал нь буурна.
  • Check Engine шар гэрэл асна
  • Цилиндр болон поршений бүслүүрүүд (кольц) элэгдэнэ. Тиймээс та бүхэн сайн чанарын шатахуун хэрэглэж байх, найдвартай газраас шатахуунаа авах хэрэгтэй. Хэрвээ та түлшний шүүрийг солихоор шийдсэн бол зөвхөн оригнал бүтээгдэхүүн сонгож, хэрэглэж байна уу (цэвэрлэдэггүй, зөвхөн сольдог гэдгийг анхаараарай)
977
  • (solongos helnii anhan shat hicheel) Korean Language for Mongolian 1 Үзсэн   4355 2014-07-17
  • МУГЖ Ж. Алтанцэцэгийн “Чинийхээ хайранд жаргая” дууны клип цацагдаж эхэллээ Үзсэн   858 2018-10-19
  • Амбий ба Захиалгат Инээд Виз Үзсэн   2358 2014-07-15
  • Хятадууд “Форд”-ыг хамгийн үнэтэй жийп болгожээ Үзсэн   1130 2018-03-26
  • ust For Laughs Gags Ultra Best Off Video Үзсэн   4147 2014-07-19
  • Wolarsen show №3 Engiin&Ereeper Ganaa Үзсэн   1186 2019-08-16
  • Махлаг бүсгүйчүүдийг магтан үглэсэн рэппэр Khari Үзсэн   1099 2016-01-07
  • "Сайн уу? Сайнаа" ток шоу С.Сарантуяа Монгол Улсын Ардын Жүжигчин Үзсэн   5702 2014-07-18
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.