|

Дэлхийн хүмүүс Дональд Трампын талаар юу гэж бодож байна вэ?

BBC дэлхийн долоон хотын гудамжинд алхаж буй хүмүүсээс АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг ямар удирдагч гэж боддог талаар асуужээ. Телевизийнхэн Сидней, Иерусалим, Бетлехем(Израиль), Мумбай, Лагос(Нигер), Москва, Рио хотын иргэдтэй ярилцсан байна.

Хүмүүс түүнийг "Тэр бол сайн удирдагч, эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй, түрэмгий, галзуу, арьс өнгөөр ялгаварлагч, хамгийн сайн, муу ерөнхийлөгч” гэх мэтчилэн хэлсэн.

Трампыг тодорхойлно уу? гэхэд Мумбайн иргэн түүнийг "Жүжигчин”, Иерусалимын иргэн "Хувьсгалч”, Бетлехемийн иргэн "Жигшмээр”, Израилийн иргэн "Үсэнд нь дуртай”, Москвагийн иргэн "Надад түүний бүх зүйл таалагддаггүй”, Сиднейн иргэн "Тэр бусдын анхаарлыг өөртөө гарамгай сайн хандуулж чаддаг” гэжээ.

Харин Трамп таны амьдралд яаж нөлөөлсөн бэ? гэсэн асуултанд Мумбай, Рио-де-Жанейро, Лагосын иргэн "Тэр Парисын гэрээний эсрэг чиглэсэн бодлого гаргасан нь бууруу шийдвэр байсан”, Бетлехемийн иргэн "Тэр АНУ-ын ерөнхийлөгч болоод Дундад Азид энх тайван тогтооно гэж байсан”, Лагосын иргэн "Гадаадын цагаачдыг хязгаарлах бодлого гаргасан нь ирээдүйд муу үр дагаврууд үүсгэж болзошгүй”, Оросын иргэн "Түүнийг энгийн иргэдийн асуудалд санаа зовж байна гэж бодохгүй байна. Асуудалгүй хүмүүс л түүнийг дэмждэг байх. Тэр зөвхөн бизнес хийж байгаа”, Сиднейн иргэн "Америкчууд Д.Трампыг ерөнхийлөгч болгосон юм чинь түүнээс хүссэн зүйлээ авах байлгүй дээ” гэжээ.

1086
  • Чих баясаж, сэтгэл хөөрөл дээд цэгтээ хүрэв. Тоглож байгаа хөгжимдөө өөрөө ч, өрөөлийг ч автуулж байна даа. Гайхалтай Үзсэн   2110 2014-08-06
  • Хөгжилтэй хоньнууд Үзсэн   17928 2014-07-23
  • Эмэгтэй хүн бохь зажлахдаа :)) Үзсэн   1237 2015-12-16
  • Батчулуун - "Тютю" киноны дуу Үзсэн   1606 2015-01-06
  • 22 МИНУТ УСК Үзсэн   2616 2015-02-22
  • Загвар өмсөгч залуусын V.R хамтлаг “Чи намайг санах уу” анхны дуугаа клипжүүлжээ Үзсэн   2749 2014-12-23
  • Mt. KHARKHIRAA” (Techno) Үзсэн   1501 2014-09-17
  • Автобус болон Микронд явах аргачлал (Хүрлээ) Үзсэн   1392 2015-06-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.