|

1500 ХЯТАД 9 ЦАГИЙН ДОТОР ШИНЭ ВОКЗАЛЫН ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ ДУУСЧЭЭ

Хятадууд үр бүтээлтэй ажилладгаа дахин харууллаа. 1500 орчим ажилчин Фузянь мужийн шинэ вокзалын төмөр замыг барих ажилд  9 цагийг зарцуулжээ.

Барилгын ажил Хятадын өмнөд хэсэгт орших Лунянь хотын Наньлун төмөр замын вокзалд хийгдсэн байна. Ажил нэгдүгээр сарын 19-нд эхэлж, нэгдүгээр сарын 20-ны шөнө дуусчээ.

01-6 1500 хятад 9 цагийн дотор шинэ вокзалын төмөр замыг барьж дуусчээ

Агаар дээрээс авсан бичлэгээс харахад барилгачид Ганьдун, Ганьжуйлун, Чанлун хэмээх төмөр замын гурван том зангилааг Наньлун шинэ төмөр замтай холбож байгаа нь харагдана. Тэд мөн гэрэл дохио, төмөр замын тэмдгүүдийг ч суурилуулж амжжээ.

02-5 1500 хятад 9 цагийн дотор шинэ вокзалын төмөр замыг барьж дуусчээ

Төсөл ийм хурдан дууссан нь ажилчид нэгэн зэрэг янз бүрийн ажлыг хийхээр долоон хэсэгт хуваагдаж ажилласантай холбоотой гэж Хятадын төмөр замын барилгын гол компани болох "Tiesiju” группийн орлогч дарга Чан Даосун мэдэгджээ.

Энэхүү томоохон төслийг гүйцэтгэхэд 7 галт тэрэг, 23 экскаватор ажилласан байна.

03-4 1500 хятад 9 цагийн дотор шинэ вокзалын төмөр замыг барьж дуусчээ

04-4 1500 хятад 9 цагийн дотор шинэ вокзалын төмөр замыг барьж дуусчээ

Наньлун төмөр замын барилгын ажил үргэлжилж буй бөгөөд энэ оны эцсээр дуусах юм. 246 км үргэлжилдэг энэ төмөр зам нь зүүн өмнөд Хятадыг төв Хятадтай холбосон тээврийн үндсэн зам болох юм. Үүгээр 200 км/цаг хурдтай галт тэрэг явж байх ажээ.

1147
  • Хариуцлага, торгуулиас мултрахын тулд тэнгэрийн шувууг хүртэл гүтгэлээ гэж үү? Үзсэн   995 2018-09-22
  • Япончууд аварга руу дайрч доромжлосонд аварга нулимсаа барьж дийлсэнгүй Үзсэн   1345 2017-03-22
  • С.Зоригийн Монголчуудад үлдээсэн захиас... Үзсэн   705 2019-04-24
  • Монгол Katy perry-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1093 2016-06-11
  • 123 давхар "Lotte World Tower" руу нүцгэн гараараа авирчээ Үзсэн   1070 2018-06-07
  • Хамгийн анхны эвхэгддэг гар утас Үзсэн   1002 2018-11-19
  • Оффшор дахь мөнгөнүүдээ л оруулж ирж чадвал "Хямрал" баяртай болно! Үзсэн   1347 2016-08-30
  • Б.Цэцэг: Нөхөртэйгээ эргэн нийлсэн эрхлээд явна Үзсэн   1495 2016-07-01
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.