|

Youtube-ээр дамжуулж Криптог муулах ажиллагаа

 

Польш улсад тун хачирхалтай нэгэн хэрэг илэрлээ. 2017 оны 12 сард Польш улсын алдартай Youtube-чин 900’000 дагагчтай Marcin Dubiel гэгч крипто уруу ороод хамаг мөнгө алдсан тухай видео хийсэн байна.

Тус видеогоор нэг залуу өөрийн бүх хадгаламжаар крипто худалдана авах бөгөөд эцэст нь бүгдийг нь алдаж дуусна. Мөн тэрбээр хоолны газар найз охинтойгоо болзож, тооцоог криптогоор хийх гэж оролдох боловч тухайн газар нь зөвшөөрсөнгүй. Үүнд найз охин нь уурлаж залуу уруу бэлэн мөнгө шидээд гарж явна. Төгсгөлд нь манай гол дүрийн залууг крипто арилжаанд уруу татаж оруулсан хорон санаат арилжаачин бэлэн мөнгө тоолж инээмсэглэнэ.

Гэтэл энэхүү видеог Польш улсын төв банк $27’000 төлж захиалж хийлгэсэн гэдэг нь илэрсэн байна. 2017 оны 2 сард крипто арилжаа болон олборлолтыг хуулийн хүрээнд зөвшөөрсөн Польш улс төдийлөн крипто мэдээнд гараад байдаггүй. Тус улсын төв банк ийм төрлийн хар PR-нд мөнгө зарцуулсан гэдэг нь өөрсдийн сул дорой байр суурийг илтгэж байгаа бөгөөд төв банкнууд криптовалютнаас айж байгаагийн илрэл боллоо.

 

1119
  • Цэвэр, тод хэллэгтэй болгодог 3 арга Үзсэн   6659 2015-07-24
  • C-CLOWN(씨클라운) _ Far away...Young love(멀어질까봐) (Member Ver.) MV Үзсэн   1298 2014-12-11
  • Мөрөөдлийн театр - Ах дүү гурав Үзсэн   1657 2015-01-07
  • The Princess of Montpensier (2010) Монгол хэлээр Үзсэн   1605 2014-08-09
  • БЭЛЭН ГОЙМОН ИДСЭНИЙ ДАРАА БИДНИЙ БИЕД ЮУ БОЛДОГ ВЭ? Үзсэн   1979 2018-08-08
  • Монгол улс 1960 онд Үзсэн   3473 2014-07-16
  • Тэйлор Свифт хүнлэг нэгэн (видео) Үзсэн   2143 2015-03-06
  • ЖЭК МА-ГИЙН ЗӨВЛӨГӨӨ Үзсэн   1134 2018-07-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.