|

Дуучин Укагийн “Хайр хөгжим юм уу?”

Амралтын өдрийн видео мэдээ булангаараа "Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын гурав  дахь бие даасан "Хөг-Жим” цомогт багтсан "Хайр хөгжим юм уу?”  дууг хүргэж байна.

Тэрээр "Хайр хөгжим юм уу? дуугаа "Алтан Өргөө” киноны хөгжмөөс сэдэвлэсэн бөгөөд дууны аяыг Монгол Улсын Ардын жүжигчин Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, үгийг Оки буюу Б.Одбаяр бичиж, "Lemon” студийн хамт олон бүтээсэн байна.

"Хайр хөгжим юм уу?” дууны үг
Намрыг угтан энэ бороо
Намайг туршсан чиний зам алс
Мянган бээрийн холоос бодогдох тэр минь

Миний зүрхэнд үлдээсэн хайраа дуулна
Дурлалцана
Энэ дууг аялахаар чи инээмсэглэх шиг
Энгийн хэрнээ ёр бусын дулаахан
Сонсох бүрт чамайг сануулна
Хайр хөгжим юм уу?
Намайг өөрчилсөн, хайр шидтэй юм уу?
Чамгүй дурсах он жилүүд
Чимээгүй бас хоосны хоёр туйл
Зуун зуун тайлсан
Зүрхний ганцхан амраг
Зүүдэн дотроо
Зүүдлэн байж түүнийг
Хайрлана
Харамлана
Энэ дууг аялахаар чи инээмсэглэх шиг
Энгийн хэрнээ ёр бусын дулаахан
Сонсох бүрт чамайг сануулна
Хайр хөгжим юм уу?
Намайг өөрчилсөн, хайр шидтэй юм
Энэ дууг аялахаар чи инээмсэглэх шиг
Энгийн хэрнээ ёр бусын дулаахан
Сонсох бүрт чамайг сануулна
Хайр хөгжим юм уу?
Намайг өөрчилсөн, хайр шидтэй юм уу

"Алтан Өргөө” киноны хөгжмөөс сэдэвлэсэн "Хайр хөгжим юм уу?” дууг сонсоцгооё.

1209
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.