|

Eminem-ийн богино хэмжээний аймшгийн киног сонирхоорой

Юуны түрүүнд таныг энэхүү видеог үзэхээс өмнө клипэнд айдас хүргэм контент гарна гэдгийг анхааруулж байна.

Саяхан рэппер Eminem "Revival" нэртэй ес дэх цомгоо танилцуулж, өөрийн нийт найман цомгоор чартыг дарааллан тэргүүлсэн цорын ганц уран бүтээлч болж, хөгжмийн ертөнцийн түүхэнд бичигдсэн гэдгийг та санаж байгаа биз ээ. Тэгвэл хэдхэн цагийн өмнө Eminem "Revival" цомогт багтсан "Framed" нэртэй дууныхаа видео клипийг танилцуулсан байна. Энэхүү уран бүтээл нь видео клип гэхээсээ илүү богино хэмжээний аймшгийн кино болсон харагдлаа. Үйл явдалд Eminem сэтгэцийн эмнэлгээс оргож буй сэтгэл мэдрэлийн эмгэгтэй цуврал алуурчин болон хувирсан байх бөгөөд тэрээр хүмүүсийг хэрцгийгээр хөнөөдөг. Гэхдээ тэрээр эцэст нь цагдаа нарт баригдсаныхаа дараа өөрийгөө гэм буруугуй хэмээн мэдэгддэг.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард худалдаанд гарсан Eminem-ийн Revival цомог дэлхий даяар нэг сая гаруй хувь борлогдож, асар их амжилтанд хүрсэн билээ. Тэрээр энэхүү цомгийг бүтээхдээ дуучин Бейонсе, Эд Ширан ба бусад уран бүтээлчидтэй хамтран ажилласан байгаа.


1285
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.