|

Сэтгүүлчийг дорд үзэх нь Прокурор хүнд байж болох ёс суртахуун мөн гэж үү?

Сэтгүүлч асууж ажил мэргэжилийнхээ үүднээс хариулах нь ойлгомжтой асуудал. Асуулт асуухгүй юм бол сэтгүүлч байхын хэрэг юу байх вэ.? Ойрын үед олон нийтийн цахим сүлжээгээр хууль, хяналтын байгууллагынхантай холбоотой мэдээллүүд их гарсан. АТГ-ын дарга Х.Энхжаргал, УЕПГ-ын Хэлтсийн хяналтын прокурор У.Эрдэнэтуяа нарын тухай.

Харин өчигдөр ажил үүргээ хийж яваа сэтгүүлч бүйсгүйг Прокурор У.Эрдэнэтуяа асуулт асуусны төлөө  " Чи юун олон юм асуудаг юм бэ. Нэг асуулт л асуугаач хэмээн” загнасан юм. Түүнийг олон нийтийн цахим сүлжээнд  харилцааны соёлгүй байлаа гэсэн шүүмжлэл нэлээд гарч байлаа. Мөн АТГ-ын дарга Х.Энхжаргал  сэтгүүлчдийн "Таныг ажлаа хийж чадахгүй гэсэн зүйлийг Ерөнхийлөгч хэлсэн" гэсэн асуултад "За яах вэ. Бүгдээрээ тэгж хэлж байна. Ерөнхийлөгч ч адилхан. Бүрэн эрхийн тухайд цагаан дээр хараар бичсэн хууль байгаа”, мөн Таны бүрэн эрхийн хугацаа дууссан гэнэ гэсэн асуултад "Би мэдэхгүй ээ" гэсэн тайлбар нь өгсөн цахим ертөнцөд бараг л трэнд үг болоод байна.  Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ганц сэтгүүлчийг ч биш ард түмнийг доромжилж буй асуудал юм. Ёс суртахуун байхгүй хүмүүс төрийн хэргийг ёс суртахуунтай хэрэгжүүлж чадна гэж үү.


                                                                                          Эх сурвалж Шуурхай.мн

1228
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.