|

Үхсэн халимны гэдэснээс 80 гаруй гялгар уут гарчээ

Тайландын өмнөд хэсэгт 80 орчим гялгар уут идсэний улмаас үхсэн халим олджээ. Тус улсын Сонгкхла мужид олдсон энэхүү халим өнгөрөгч даваа гарагт дөнгөн данган амьсгаатайгаа байхыг нутгийн нэгэн эр харсан байна. Аврагчид түүнд тусламж үзүүлэхийг хичээсэн боловч баасан гарагт халим дөнгөж таван ширхэг гялгар уут гулгин гаргасныхаа дараа үхсэн гэнэ. 

Загасны цогцсыг задлахад найм орчим килограмм буюу 80-аас илүү тооны гялгар уут гэдэснээс нь гарч ирсэн байна. Амьтан хамгаалагчид хөөрхий халимыг далайд хөвж буй хэдэн мянган гялгар уутыг залгиснаас болж ийнхүү үхсэн гэж үзжээ. 

Тайланд улс бол гялгар болон хуванцар хог хаягдлаар хамгийн их бохирдсон улсуудын нэг билээ. Тус улсад жил бүр нэг сая гаруй тонн хог хаягдлыг далайд хаядаг гэнэ. Үүнээс болж далайн эргээр амьдардаг халим, дельфин, далайн яст мэлхий зэрэг амьтад хамгийн багадаа 300-гаар хоргоддог байна. 
 

1224
  • Үл мэдэгдэх биетүүдийн гавал бүхий #Аненербе-н хайрцаг олджээ Үзсэн   1040 2016-12-09
  • Шинэ дуу "Солонго шиг" МУГЖ Харангын Лхагва Үзсэн   1222 2017-05-08
  • Г.Мэнд-Амар (УКА- Маргаашийн нар луу хамт аялах уу?) Үзсэн   1059 2017-06-05
  • Н.Энхбаяр: Гишүүд, ард түмний олонх дэмжвэл хоёр нам нэгдэнэ Үзсэн   840 2021-02-25
  • Сахилгагүй 2 шүү Үзсэн   1139 2018-02-13
  • Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино Үзсэн   4816 2016-09-25
  • “Ийгл” ТВ-ийн тоймч Ш.Гантулгыг үзэл бодлоор нь хавчин эфирээр гарахыг хорьсон Үзсэн   1713 2014-11-26
  • ”Хүн мод” уран сайхны киноны дуу Үзсэн   967 2018-01-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.