|

Робот багш

Х.ОЮУНБОЛД

Хятадын 600 хүүхдийн цэцэрлэгт робот багш "Кееко”-г боловсрол олгох зорилгоор ашиглаж эхэлжээ. Туслах багшийн үүрэг гүйцэтгэдэг 60 см-ийн өндөртэй, бөөрөнхий хэлбэртэй энэ робот нь хүүхдүүдэд үлгэр ярьж өгч, оюун ухааныг нь хөгжүүлэх дасгал зааж өгдөг байна.  Хүүхдүүд түүнийг бичлэг хийж ашиглах боломжтой юм. Робот багш нь хүүхдүүдэд говьд төөрсөн ханхүүгийн үлгэрийг уншиж өгдөг аж. Үүний дараа  тэд туслах багшийнхаа дэлгэцэн дээрх дүрс болон сонссон үлгэртээ тулгуурлан баатарт тохиолдсон үйл явдлыг дүрслэн үзүүлэх даалгаврыг хийж гүйцэтгэдэг байна.  Хүүхдүүд зөв хариулт өгөх бүрт Кееко багш тэднийг урамшуулж, дэлгэцэн дээр нь зүрхэн хэлбэртэй нүд харагддаг гэнэ. Роботыг зохион бүтээгчдийн нэг Канди Хионг "AFP” агентлагт өгсөн ярилцлагадаа "Өнөө цагт боловсролын салбарт багш нь зааж сурагчид нь суралцдаг үе өнгөрсөн” гэж ярьжээ.  Түүнчлэн тэд сургууль, цэцэрлэгүүдийг робот туслах багшаар хангахыг мөрөөддөг. Мөн Азийн орнуудад робот багшийг хэрэглээг нэвтрүүлэхийг зорьж байна гэжээ.  Харин "Кееко” роботыг туршин ажиллуулж үзсэн цэцэрлэгийн захирал Се Юй багш нарыг робот багшаар орлуулахаа болино гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.  Учир нь "Хүүхдүүдэд хичээл заахад хүний оролцоо тухайлбал,нүүр царайны хувирал, харилцан ярилцах чадвар шаардагддаг. Энэ бүгд боловсрол.   Боловсрол гэдэг зөвхөн хэлний түүх эсвэл утга агуулга биш гэж ярьжээ. Түүний хэлснээр робот  хүнтэй харьцуулахад тогтвортой ааш зантай нь таалагдсан гэв. Кееко роботыг бүтээхэд цэцэрлэгийн багшийн сарын цалин буюу 10 мянган юань зарцуулдаг байна. Харин олон улсын роботын холбооноос "Хятад нь аж үйлдвэртээ робот хамгийн их хэрэглэдэг орон.  Тус улсын үйлдвэрт 340 мянган робот ажилладаг” гэж мэдэгджээ.  Хятадад роботыг хоол түгээх, настай хүмүүсийг асрах зэрэг үйлчилгээнд ашигладаг байна. Мөн Бээжинд саяхан  роботын тухай олон улсын хурал хийх үеэр мэс засалч эсвэл хөгжим тоглох чадвартай робот бүтээх тухай яригджээ.


Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


1162
  • Эгэл ардын дунд орших ардын гоц авъяастан Үзсэн   1618 2015-05-19
  • Б.Жамъяандорж гурван сая төгрөгийн эзэн боллоо Үзсэн   827 2019-02-25
  • Europoos.S.com хаягтай Online shop- оос захиалга хийсэн иргэдийн ачаа, бараа гаалийн агуулахад гацсан асуудлаар тодруулга хийж байна... Үзсэн   642 2022-03-24
  • Амьтад толинд өөрийгөө хараад яадаг вэ Үзсэн   1351 2015-06-17
  • Хөлөөрөө толгойгоо 134 удаа цохиж Гиннесийн номд оров Үзсэн   1528 2015-08-17
  • Б.Лхагважав: Оюутолгой төсөлд "Монголын арбитрийн шүүхээр шүүлгэнэ" гэх заалт оруулж болох байсан Үзсэн   1381 2015-04-02
  • Дуучин Заяа "Зөрүүдхэн" минь хэмээх шинэхэн клипэндээ эхнэрээ тоглуулжээ Үзсэн   1006 2018-11-17
  • Үнэхээр сэтгэлийн бэлэг гэдэг агуу шүү. Баярлалаа Үзсэн   1906 2014-08-11
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.