|

Шейн Блэк: Бидний танилцах араатан гоо сайхны мэдрэмжтэй

Х.ОЮУНБОЛД

Хүн төрөлхтнийг агнахаар ирсэн харь гаригийн амьтдын тухай өгүүлдэг "Араатан” хэмээх цуврал аймшгийн киноны  шинэ ангийн найруулагчаар  ажилласан  Шейн Блэктэй сэтгүүлч Жон Тонесийн хийсэн ярилцлагыг хүргэж байна.

–Чи  "Араатан” гэдэг энэ киноны эхний ангид тоглож байсан.  Харин одоо зохиолч,  найруулагчаар нь ажиллаж байна. Түүнээс хойш энэ цуврал кинонд юу өөрчлөгдсөн бэ?

-"Араатан” киноны эхний анги гайхалтай туршлага бас ид шид байсан. Учир нь би 1986 онд  24 настай байсан.   Миний санаж байгаагаар надад хамгийн их нөлөөлсөн нь гайхамшигтай жүжигчид багтсан цэргийн анги байв.  Бид  тэднээр буу хэрэглэх болон цэргүүдийн хооронд чимээгүй харилцдаг дохио зангааг  заалгахын тулд цэргүүдтэй сургуулилдаг байсан юм. Энэ нь хөгжилтэйгөөс гадна их сайн туршлага болсон доо. Харин киноны шинэ ангийг хийхэд орхих зүйлүүд байгааг чи анзаарсан байх. Жишээ нь, араатны дүр төрхийг өөрчлөхийг хүсээгүй. Мөн  гол дүрүүдийн зарим зүйлийг өөрчлөхийг хүссэн.   Магадгүй энэ хүчирхэг булчингаас болоогүй бол өөрчлөх байсан.  Гэхдээ туршлагатай, хатуужсан цэргүүд байлаа. Кинонд тоглосон жүжигчид тэднийг ойлгох, цэргүүдийн хоорондоо харилцдаг аргыг сурсан гэж би боддог.  Харин энэ цувралын шинэ ангиар дээр үеийн зүйлсийг  шинээр үзүүлэхийг хүссэн.   Энэ кино нь  дээр үеийн  болон орчин үеийн бүх технологийг  хослуулсан шинэ кино юм. Гэхдээ  шинэ технологи, шинэ мэдрэмжтэй ч 1980-аад оны кино үзэж байгаа мэт   сэтгэгдлийг төрүүлнэ.

– Энэ хугацаанд араатан  хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Олон төрлийн араатан  бий болсон. Өндөр, нам, царайгаараа хоорондоо ялгаатай бүлэг араатныг бий болгох саналыг тавьсан. Энэ санаа нь надад  таалагдсан. Учир  нь чи бодоод үз дээ. Бидний танилцах  араатан нь урлаг гоо сайхны  мэдрэмжтэй,  хүзүүний зүүлт зүүсэн, растфари байхын зэрэгцээ  сансрын хөлөгтэй байж болно.  Араатнууд өөрсдийн ертөнцдөө эрдэм номтой араатнуудтайгаа адилхан эрдэмтэд байж болно шүү дээ. Жишээ нь  ямар нэгэн зүйл намайг домгийг шинэчлэхэд хүргэсэн байж болно. Түүний өмч хөрөнгийг өөрийн болгохын тулд хохирогчийнхоо зүрхийг сугалж иддэг нь их бүдүүлэг.  Араатнууд  галактикийг бүхэлд нь эзлэх зорилгоор  золиосныхоо бүх мэдээллийг,генетикийн  мэдээллийг  эзэмшихийн тулд үүнийг хийдэг байх боломжтой. Энэ бол шинжлэх ухаан, зөгнөлийн нэг хэсэг. Хүний генетикийн мэдээллийг ашигласнаар  тэд илүү хүчирхэг араатанг  бий болгоно.  Ийм араатанг бий болгох нь  спортод сэргээштэй төстэй зүйл юм.


–Энэ кинонд чи өмнө нь хамтран ажиллаж байсан Фред Деккертэй ажилласан. Чамд болон түүнтэй дахин хамтарч ажиллах ямар санагдав?

-Бид  38 жилийн өмнө танилцсан.  Энэ бол их хугацаа. Иймээс бид их дотно харилцаатай. Би түүнийг, тэр намайг юу бодож байгааг мэднэ. Бид нэг киног хамт үзлээ гэхэд би "Надад энэ санаа таалагдахгүй байна” гэж хэлдэг. Тэр үргэлж надад ч бас гэж хэлдэг  байсан. Бидний хувьд дахин хамтран ажиллах болсон нь хүүхэд насны тоглоомтойгоо дахин таарсан. Дахин хүүхэд болсонтой адилхан зүйл.  Бид 1980-аад оны байлдаантай кино үзэхдээ баяртай байдаг.

 –Чамд 1980-аад оны байлдаантай кино яг юуг төлөөлдөг юм бэ?

-Чи болгоомжтой, эмзэглэх хэрэггүй.  Орчин үеийн байлдаантай кино бүгдэд таалагдахыг  хичээдэг.Өмнө нь энэ төрлийн киног хатуу, хүчирхийлэлтэй, эрсдэлтэй байхыг зөвшөөрдөг байсан. "Фокс” кино компани  энэ тал дээр "Деадпүүл”, "Логан” киногоороо их амжилтад хүрсэн  гэж би боддог. Энэ хоёр кино хоёулаа их эрсдлийг харуулсан. Иймээс тэд 1980-аад оны байлдаантай кино ямар байсан шиг кино хийхээр шийдсэн байна. Чамд нэг  жишээ хэлэхэд  "Волверин”кинонд хутга хэрхэн түүний гараас гарч байгаа нь харагддаг. Гэхдээ чи хэнийг жинхэнээсээ хөнөөж байгааг нь хардаггүй. Хамгийн сүүлд "Логан” кинонд  түүнийг хутгаараа толгойг нь нэвт зооход чи хүн алж байгааг нь би мэдэж байсан юм гэж хэлнэ. Ийм үйл явдал  энэ кинонд гарна. Иймээс бид энэ киног "R” ангиллын кинонд хамруулж ангилсан юм.

 

 Орчин үеийн  технологийг ашиглан 1980-аад оныг санагдуулам хийсэн энэ киноны гол дүрд  Бойд Холбрук, Лиза Оливия Манн нар тогложээ.   Хүн төрөлхтний эсрэг довтолж дэлхийг эзлэхээр шийдсэн харийнхны тухай энэ кино Тэнгис, Өргөө кино теарт энэ сарын  14-нөөс гарч эхэлнэ.


Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


880
  • Mongolian action crew НАЙЗ богино хэмжээний кино.wmv Үзсэн   2413 2014-07-17
  • Инээх гээд байна уу, дуулах гээд байна уу ха ха Үзсэн   883 2016-11-22
  • “Хэргийн эзэн” Дэд сайд Ш.Лхамсүрэнд хариуцлага тооцох өдөр хэзээ вэ Ерөнхийлөгч өө Үзсэн   830 2018-04-27
  • "Яг түүн шиг" шоу дугаар 9 Хагас финал видео Үзсэн   1668 2016-07-08
  • Төгс сельфи хийх гэж байгаад галт тэргэнд мөргүүлэн үхэх шахав Үзсэн   806 2018-01-26
  • Манайх шиг түгжрэлтэй хотод бол их зүгээр юм байна даа… Үзсэн   767 2017-03-22
  • ДУУЧИН Л.ГАН-ЭРДЭНЭ ТАЛИЙГААЧ ДҮҮДЭЭ ЗОРИУЛЖ ДУУ ГАРГАЖЭЭ Үзсэн   930 2018-09-21
  • Game of Thrones наймдугаар улиралын албан ёсны трайлер Үзсэн   612 2018-12-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.