|

“Лонхонд багтдаг” монгол бүсгүй Британичуудыг шуугиулж байна

"Лонхонд багтддаг” гэгдэх Монголын уран нугараач бүсгүй Их Британид тоглолтоо хийж байгаа тухай Daily Record мэдээлэв.

22 настай уран нугараач Одко-гийн үзүүлбэр хоёр хэсгээс бүрджээ. Эхлээд бүсгүй уян хатан байдлаа харуулж, гурав нугаран, нарийн хүзүүтэй том шилэн саванд оржээ. Мэдээж тус савнаас төвөггүй эргэн гарч ирсэн байна. Дараа нь гар дээрээ тогтож байгаад, хөлөөрөө нум сум харваж үзүүлжээ. Байгаа алдаагүй нь Британийн үзэгчдийн гайхшралыг төрүүлжээ.

Одко 11 настайгаасаа уран нугаралтаар хичээллэсэн байна. Тэрээр хичээлээ тараад долоо хоногийн зургаан өдөрт нь уран нугаралтын бэлтгэл хийдэг байжээ. Түүний нагац эгч уран нугаралт зааж өгсөн гэнэ. "Тэр одоо 35 настай ч, том лонхонд багтдаг хэвээрээ шүү” гэж Одко эгчийнхээ тухай ярьжээ.

Одко 15 настайдаа Туркийн циркийн хамтаар анх удаа гурван сарын аялан тоглолт хийжээ. Хичээлийн амралтынхаа дундуур тоглолт хийдэг байсан гэнэ. Харин аялан тоглолт нь хичээлтэй нь давхацвал, багш хөлсөлж, аялан тоглолтын хажуугаар хичээлээ нөхөж үздэг байжээ.

Одко одоо Их Британид Cirque Berserk циркийн хамтлагийн бүрэлдэхүүнд тоглодог юм.

Эх сурвалж: zuv.mn
1214
  • Youtube marketing Үзсэн   1639 2014-08-25
  • ШӨХТГ-аас болж шатахуун тасрах уу? Үзсэн   620 2021-08-02
  • Just for Laughs Gags Funny Pranks Үзсэн   2099 2014-07-23
  • Цензургүй Сурвалжлага - Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн амь үрэгдсэн нууцын мөрөөр 2-р анги Үзсэн   1536 2016-01-08
  • Бүсгүйчүүд - Ипотекийн Ж.Энхбаяр оролцов Үзсэн   2238 2014-07-17
  • "Далай ламыг хэрхэн тодруулдаг вэ?" баримтат кино Үзсэн   989 2020-11-03
  • Шоргоолжны үүр дотроосоо хэрхэн харагддаг бол? Үзсэн   2744 2014-10-06
  • Зэвүүн яриа - Бүжигчин итгэгч Төөгөө оролцлоо Үзсэн   1355 2017-03-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.