|

Б.Баярцэцэгийн дуунд зориулж богино хэмжээний кино бүтээжээ

Дуучин Б.Баярцэцэгийн "Намайг зур" нэртэй цоо шинэ уран бүтээл мэндэлсэн бөгөөд тун удахгүй клип нь олны хүртээл болох нь ээ.

Тэрээр 2009 онд нэгэн алдартай блогчны бичиж, нийтлэж байсан "Намайг зур" нэртэй өвөрмөц шүлгийг үзсэн "Никитон"-ы Б.Батчулуун саяхан уг шүлгэнд зориулан ая зохиожээ. "Бүсгүйчүүд бол бүх насаараа дурлалын натурт суугчид бөгөөд харин эрчүүд тэдний дүр төрхийг урлан бүтээгчид юм” гэх утга бүхий энэхүү өвөрмөц бүтээлийг дуучин Б.Баярцэцэг дуулж амилуулжээ.

   Арваад жилийн өмнө бичигдэж байсан энэхүү шүлэг бол зохиолч Х.Болор-Эрдэнийнх бөгөөд тэрээр дуучин Б.Баярцэцэгийн "Дурласан цас", "Намайг хүлээсэн эх орон", "Хязгааргүйн цаана", "Уулзвар дээр" гээд олон дууны шүлгийг бичсэн авьяаслаг нэгэн юм. Тун удахгүй клип нь олны хүртээл болох шинэ уран бүтээлийн талаарх нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэхэд тус уран бүтээлийн клипийг бүтээж буй "АСE” студийнхэн "Намайг Зур” дууны клипэнд зориулан богино хэмжээний киног бүтээсэн байна. Ингээд та бүхэндээ тус богино хэмжээний киног хүргэе.


1057
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.