|

Сураг алдарсан BX эргэн иржээ

"New Star" продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж охид залуусыг хайрын тухай хит дуунуудаараа уярааж явсан дуучин ВХ-ийг санагалзах хүн цөөнгүй. Өөрийн гэсэн өвөрмөц стиль дуу хоолойгоороо олныг байлдан дагуулж байсан тэрээр хувийн бизнес эрхэлж эхэлсэн цагаасаа эхлэн уран бүтээлээсээ хөндийрөн сураг алдарсан нэгэн. Харин тэрээр саяхан шинэхэн уран бүтээлээрээ сонсогчдодоо гэнэтийн сюрприз барьжээ.

Дуучин Содкотой хамтран "Үргэлжлэл" нэртэй дуу гаргасан нь фенүүдийг нь тун ч их баярлуулав бололтой. Энэ нь түүнийг рок попын ертөнцөд эргэн ирж буйг илтгэж байж ч мэдэх юм. Дууны клипийг Шанхайд хийсэн бөгөөд ямартай ч тэрээр урлагаасаа хөндийрөөгүй гэдгээ өөрийнхөө энэхүү дуугаараа нотлоод байна. Олны дунд таамаг дэвшүүлэн гэнэтхэн алга болсон дуучин залуу тун удахгүй шинэ уран бүтээлүүдээрээ бэлэг барьж сонсогчдоо баярлуулах биз ээ. 




875
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.