|

"Би нар" киноны дуу мэндэлжээ

Ирэх долоо хоногт нээлтээ хийх гэж буй "Би нар" киноны дуу мэндэлжээ. Дууны аяыг хөгжмийн зохиолч Г.Онон, үгийг Б.Батцэнгэл буюу реппер Quiza бичиж, дуучин Б.Баярцэцэг, Б.Батцэнгэл /Quiza/, "GUYS 666" хамтлагийн дуучин М.Мягмар, Г.Тэнүүн, загвар өмсөгч С.Сарнай, "Татар" хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун, Э. Мөнхтөр, Б.Оюу болон Монголын хүүхдийн ордны найрал дуучид амилуулжээ. Мөн "Авьяаслаг Монголчууд" шоуны ялагч "Эгшиглэнт чимээ” хамтлаг ч хөг нэмсэн байна. Клипний зураг авалтад дуучид бяцхан үрстэйгээ тоглосноороо онцлог болсон аж.

"Би нар" киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд Монголын нийгэмд 1990-ээд оноос хойш өрнөж буй үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе, хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүлийн харилцааны нандин холбоо, үнэ цэнийг гурван бүлгээр хүмүүст сануулахыг зорьсон байна. Дашрамд мэдээлэхэд, "Би нар" кино нь бүх насныханд зориулагдсан юм байна.


749
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.