|

Африк хүү, Шварцнеггерийн нуруу руу тийржээ

 

Холливуудын нэрт жүжигчин Арнольд Шварцнеггер Өмнөд Африкт зохион байгуулагдаж буй спортын наадамд оролцож, иргэдтэй уулзаж буй юм.

 

Тэгвэл өчигдөр жүжигчин эрийг Иоханесбург хотын спортын байранд фэнүүддээ уулзаж, гарын үсгээ зурж,  өгч байхдаа гэнэтийн халдлагад өртжээ.

 

Нэг хүү жүжигчний ар нурууруу жийсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

Жүжигчний бие хамгаалагчид хүүг барьж, ямар шалтгаанаар жүжигчинд халдсан талаар нь асуухад тэрбээр "ЗҮГЭЭР" гэж хариулсан байна.

 

Уг явдлыг гэрчлэх бичлэг хормын төдийд нийгмийн сүлжээнд тархсан ба жүжигчин эр твиттер хуудастаа "Би сайн байна. Та бүхэндээ баярлалаа. Үнэнийг хэлэхэд би тийрүүлсэн бус хэн нэгэн намайг түлхсэн гэж бодсон. Хэн намайг тийрсэн гэдгийг бичлэгээс л үзлээ. Миний Снэпчат бичлэгийг нэг тэнэг этгээд тасалдуулаагүйд л би баярлаж байна” гэж жиргэжээ.


 

Б.Дэлгэрцэцэг 


 
Shuud.mn
732
  • Оддын тайзан дээрх алдаанууд /Бичлэг/ Үзсэн   2250 2016-09-12
  • Сармагчидийн бокс Үзсэн   1390 2014-08-18
  • "Ус шиг цэнхэр" богино хэмжээний кино Үзсэн   1639 2016-04-28
  • Робот гэвэл итгэмээргүй юм аа Үзсэн   1498 2017-09-29
  • Хожлын нүүдэл МУСК /шууд үзэх/ Үзсэн   8095 2016-01-06
  • 15 хүний хоолойгоор дуулж чаддаг бүсгүй /Видео/ Үзсэн   1287 2016-05-18
  • УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал гаргалаа /видео/ Үзсэн   1193 2015-05-21
  • Аянга Монолын уран сайхны кино Үзсэн   2296 2014-07-21
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.