|

Х.Хатанбаатарын дөрвөн настай охин “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт уригджээ

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!
 

Монголын Оюун Ухааны Академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатарын  дөрвөн настай охин  Х.Ивээл ОХУ-ын Россия-1 сувгийн ("Amazing People”) буюу "Гайхалтай хүмүүс”шоу нэвтрүүлэгт уригдаж, тархины гайхамшгийг үзүүлэхээр болжээ.

Тодруулбал, ОХУ-ын Россия-1 сувгийн "Гайхалтай хүмүүс” нэвтрүүлгээс "Ивээлийн найзууд” цэцэрлэгийн оюун ухааны тамирчин дөрвөн настай Х. Ивээлд урилга ирүүлжээ. Ингэснээр Монголын Оюун Ухааны Академийн захирал, дасгалжуулагч Х. Хатанбаатар охиныхоо хамт ОХУ-ыг зорих аж.

Энэ талаар Монголын Оюун Ухааны Академиас " Монголын Оюун Ухааны Академийн харьяа " Ивээлийн найзууд” цэцэрлэгийн тамирчин дөрвөн настай Х.Ивээл маань 8 дугаар сарын 8-12 -ны хооронд ОХУ-ын Москва хотноо Россия-1 сувгийн "Удивительные люди” буюу "Amazing People” шоу нэвтрүүлэгт оролцож тархины гайхамшиг үзүүлэхээр уригдлаа” гэв.

Сонирхуулахад өнгөрсөн 2018 онд тус нэвтрүүлэгт Ой тогтоолтын дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер ихэр тамирчид Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцож 1200 ширхэг сарнайг 5 минутад тогтоон өнгө өнгөөр нь алдаагүй нэрлэж гайхшруулж байсан билээ.


887
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1101 2016-06-15
  • Гайхалтай бүжиг-Бөртэ чонын үрс хамтлаг Үзсэн   15026 2014-07-24
  • Bad Girl - Avril Lavigne (from Suicide Squad: The Album) ft. Marilyn Manson Үзсэн   1271 2016-08-23
  • Ирвэс эрхлүүлэхийн учир-01 Үзсэн   1196 2016-01-11
  • Хүнийг iPhone болгосон нь Үзсэн   976 2015-06-23
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ /ДУГААР 8/ - Н.МӨНХСОЁЛ (ELSA-/FROZEN/) Үзсэн   1550 2016-06-27
  • Хаалгач нарын шуугиан тарьсан 10 хамгаалалт Үзсэн   2258 2018-07-17
  • Xөөрхөн ярьдаг бацаан Үзсэн   1249 2015-07-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.