|

Заяа Наваа дууг шинээр амьдрууллаа

"Зун” продакшны ээлжит уран бүтээл мөн л тэсрэлт хийж чадлаа. Тэд өнгөрөгч сар шинийн босгон дээр олны сонорыг мялаан "УулУс” хамтлагтайгаа "Найр” хэмээх өвөрмөц бүтээлээ хүргэж, өөрийн гэсэн имижээрээ олныг алмайруулж, дуучин Б.Алтанжаргалтай хамтран "Цагаан сар” Монгол ардын дууг орчин үеийн хөгжмийн урсгалд оруулан DJ Хөхжим, Э.Дэлгэрдалай, "УулУс” хамтлаг болон дуучин А.Нарандуламын хамтаар үзэгч, сонсогчиддоо өргөн барьсан.

Тэгвэл энэ удаа тэд өөрийн артист болох дуучин Нарандулам, DJ Хөхжимийн хамт "Заян наваа” хэмээх Буриад ардын дууг шинэчлэн найруулан дуулж олны хүртээл болголоо. Цацагдаад дөрөвхөн хонож байгаа хэдий ч маш олон хандалтыг тэд facebook youtube channel-аараа цуглуулж чадлаа.

Тэр ч бүү хэл өсвөр насны залуучуудын дунд өөрийн #react-аараа од болж чадсан youtuber BROKE BOIS энэхүү дуунд #reaction хийсэн нь залуучуудад таалагдаж байгаа юм. Дашрамд дурьдахад Зун продакшны ерөнхий продюсер нь "Алтан Ураг” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат юм. Доорх линкээр орж дуугаа хүлээн авна уу!


749
  • Сүнсний баяраар онцгой нүүр будалттай байхыг хүсвэл үүнийг үзээрэй (video) Үзсэн   956 2016-10-29
  • Galaxy Nail Үзсэн   1797 2014-07-28
  • "Дүнжингарав 2018" уралдааны бичлэгийг задаллаа Үзсэн   1664 2018-03-26
  • Монголын танкчид 36 багаас 34 байрт орлоо (БИЧЛЭГ) Үзсэн   4988 2014-08-14
  • Бичлэг: Өсвөрийн сагсчид ОХУ-ын тамирчдыг 16:118-аар хожиж шуугиан тарьлаа Үзсэн   1509 2016-12-28
  • Эргэн дурсахад АЛТ АЛТ АЛТ Үзсэн   1366 2014-08-25
  • Ингэж дуулна гэж бодсонгүй Үзсэн   992 2016-01-29
  • Despacito - Love story Үзсэн   1343 2017-08-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.