|

Дуучин Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нарын "Сүүдэр буусан өглөө" дууны клип гарчээ

 

Дуучин Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нарын "Сүүдэр буусан өглөө" дууны клип гарчээ. Эргэх ертөнцийг алтан наран гэрэлтүүлэн шиг байдаг бидний амьдрал, сэтгэл зүрхийг ээжүүд минь гэрэлтүүлэн гийгүүлж, төөнөн дулаацуулдаг. Амьдралын гэрэл гэгээ болсон ээжгүйгээр энэ орчлонгийн өглөөд сүүдэр буухаас ч яах билээ.

Энэхүү "Сүүдэр буусан өглөө" дууны үгийг "Mongol Art World Tour”-ийн А.Түвшинтуяа хайрт ээжийгээ санагалзан нулимс дуслуулан бичиж, ая зохиогч, дуучин Б.Ангирмаад өгснөөр энэхүү уран бүтээлийн эхлэл тавигджээ. Уран бутээлчид маань өнгөрөгч цагаан сараар гурвуулаа тэнгэрт байгаа ээжүүддээ зориулж "Дуун суврага" хийж үлдээе хэмээн ярилцаж байжээ.

Уг дууны клипийг Тусгал Арт, Лемон студийн хамт олон бүтээсэн бөгөөд клипмейкрээр Лхагвадорж, координатороор Чимэд-Очир нар ажиллажээ. Тэнгэрийн орныг зорьсон ээжүүддээ зориулан "Дуун суврага" бүтээхээр шийдсэн А.Түвшинтуяа, Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нарын тус уран бүтээл сонсогч та бүхний ээжийгээ санагалзах сэтгэлийг тань аргадан эгшиглэх биз ээ. Энэ ертөнцийн ээж бүхэнд эрүүл энх, элэг бүтэн амьдралыг хүсье.



789
  • 100 Асуулт & 100 Хариулт - Л.Оюун-эрдэнэ (АЗИЙН ХҮЛЭГ УЛС) Үзсэн   1536 2015-12-01
  • "Үнэ цэнэ" нэвтрүүлэг Үзсэн   1400 2016-06-04
  • Заримдаа ч байнгын азгүйтэл дагаад байдаг мэт л байдаг шүү Үзсэн   1042 2019-04-19
  • "Шинэ бэр" баярын хөтөлбөр Үзсэн   1032 2020-03-06
  • Инээвэл залуужна /видео/ Үзсэн   1057 2017-05-20
  • Орхон аймгийн ардчилсан намын дарга "Зэс" Д.Алтанхуяг 24500 хүнийг хохироож ард түмний дургүйцлийг хүргэж байна Үзсэн   1085 2018-04-17
  • Гоймонгоор бүрж шарсан зайдас Үзсэн   2220 2015-07-20
  • "Яг түүн шиг" шоу Г. Мэнд-Амар (Taeyang- I need a girl) Үзсэн   1037 2017-05-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.