|

Эрүүгийн цагдаагийн газрын хурандаа нарын шинэ бичлэг дэлгэгдлээ

 
 
Хурандаа нарын санаанаасаа зохиосон садар төлөвлөгөө ил боллоо

Хууль зүйн сайд, хэн ч үл таних Г.Сарангэрэл гэх охин, Цагдаагийн хурандаа нар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын гол дүртэй улс төрийн жүжгийг олон нийт анхааралтай үзэж эцэст нь нэг охиныг "нялх амраг” гэж амьдралгүй болтол нь цоллоод 1,6 жилийн ял сонсгож шоронд хорив. Харин дээрх эрхэм гишүүд болоод томчуудын хэн нь ч хохироогүй гэртээ зурагтаа үзэж, үнэтэй жийпэндээ тухлан сууж яваа.

Хууль зүйн сайдыг "энэ хүүхдийн амьдрал хуулийн гарт биш хэн нэгний гарт байна” хэмээн дуугарвуу үгүй юу амрагаа өмөөрлөө суудлаас нь салга гэх мсж-ийг шидлэж байсан нөхөд ийнхүү илэрлээ.

Эхлээд ЭЦГ-ын дэд дарга н.Ариунболдын өмгөөлөгч н.Батбаяртай утсаар ярьж байна.

 

 

-Батбаяр аа, чи наадахаа хар толгойгоороо хариуцна шүү. Сэтгүүлч ирдэг, ярьсан хэлснээсээ буцаад, "Юу ч байхгүй” гээд гүрийгээд суучихвал баларна шүү дээ. Хаана, хэнтэй яаж унтсан, хэзээнээс танилцсан… Гол нь тэр яриануудыг яриулна шүү. Тэгээд л болоо, хойших асуудлууд бол бидэнд хамаагүй.

-За. -Чи Мөнх-Эрдэнэ рүү явж байгаа биз дээ. Мөнх-Эрдэнэ чамайг хүлээж байгаа. Чи үүдэн дээр нь сууж байгаад хүсэлтээ бичиж өгөөд явчих.

Уг ярианд гарч буй Мөнх-Эрдэнэ бол эрүүгийн хоёрдугаар шүүхийн шүүгч

Г.Сарангэрэл сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлэгт орсныхоо маргааш хурандаа н.Ариунболд өмгөөлөгчтэй дахин ярьж, өөрсдийнх нь хүссэн зүйлийг хангалттай хэлээгүй учираас дахин ярилцлага хийлгэх тухай ярилцсан байна.

 


-Батбаяр аа, хөгшөөн. Гол нь ерөөсөө л тэгж хэлүүлэх хэрэгтэй ш тээ. Заавал бөгс рүү хийдэг барьдаг гэж хэлэх хэрэгтэй. "Надтай гаж маягаар секс хийдэг байсан. Би дургүй байсан. Тэмүүжин өөрөө дуртай байсан учраас би хүслийг нь дагадаг байсан. Надад их эвгүй байдаг байсан. Та нарын шударга ариун гэж бодож байгаа тэр хүн чинь үнэн хэрэгтэй гаж донтой хүн. Одоо үнэн байдлыг дэлгэе. Би маш их гомдолтой байна, нэр төрөө сэргээлгэнэ”. Ийм л өгүүлбэрүүд хэлүүлмээр байна. Өчигдрийнхөө яриан дээр нэмэлтээр ийм хоёр, гурван өгүүлбэр хэлүүлмээр байна. Хэн гэж сэтгүүлч очино гэлээ, Ууганбаяр дарга аа? /утсаа барьсан чигээр цаашаа удирдаж буй хүнээсээ асууж байна/ Отгонжаргал гэж хүн очих юм байна шүү. Нэмэлтээр саяны хэлсэн санааг л оруулчий. Тэгээд л болоо, за юу.

Утасны ярианы гурав дахь бичлэг.

 


-Байна уу,

-Батбаяр аа, Ариунболд байна.

-Хэн гэнэ ээ?

-Ариунболд байна аа.

-Аан аан…

-Чи тэр "Улс төрийн тойм”-д ярилцлага өгөх гээд байгаа юм уу…? Сарангэрэлийг гарч ирсэний дараа хэсэг бүлэг хүмүүс дарамталж байгаад ийм ярилцлага өгүүлсэн гэж ярьж байна гэсэн  юм яваад байх юм… Чи тэгээд тийм хүмүүс дарамталж байгаад ийм ярилцлага авхуулсан гэж яриагүй юм байгаа биз дээ…

…Дээрх гурван бичлэгээс ерөнхийдөө Г.Сарангэрэл гэж эмэгтэй яагаад, юуны учир "Х.Тэмүүжин сайдтай дотно харилцаатай” гэж ярилцага өгөх болсон шалтгаан тодорхой болж байна.

Эх сурвалж: Zindaa.Mn

4707
  • Д.Тэрбишдавга: Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа 54230 нэгж байна /ВИДЕО/ Үзсэн   1139 2017-01-04
  • Tugu feat Eyescool, Gavana: ”Тэнгэрийн хүлэг” дууны клип Үзсэн   2149 2014-07-23
  • Н.Алтанхуяг: Манай Ерөнхийлөгч их гэнэн юм Үзсэн   1186 2017-01-03
  • Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе /клип/ Үзсэн   822 2016-12-01
  • Болт, Марадона хоёр хөлбөмбөг тоглов Үзсэн   1016 2018-03-22
  • 100 жилийн Монголын үзэсгэлэн Үзсэн   1206 2015-10-06
  • Battle Uranzaya New Season #3 Sanchirmaae&Amraa Үзсэн   857 2018-11-22
  • Эрүүг тань мултламаар .... Үзсэн   1921 2014-07-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.