|

Лэйди Гага 19 настайдаа удаа дараа хүчирхийлүүлснээ Опрад ярьжээ

 

Дэлхийн хэмжээний од дуучин Лэйди Гага Опра Уинфригийн 2020 онд зориулсан шинэ шоуны зочноор уригджээ. Флоридагийн Форт Лаудердэльд Опра Гага хоёр зэрэгцэн сууж цаг гаруйн турш ярилцсан байна.

Энэ удаагийн ярилцлагаар Гагагийн уран бүтээл, хувийн амьдралаас авахуулаад олон сэдвийг хөндсөн ч хэвлэлийнхний анхаарлыг хамгийн их татаж байсан зүйл нь Лэйди Гага 19 настай байхдаа удаа дараа хүчирхийлэлд өртөж байсан гэдгээ анх удаа Опрад ярьсан явдал байжээ. Урьд нь 2014 он Гага хүчирхийлэлд өртсөн гэдгээ анх удаа олон нийтийн өмнө ам нээж байсан бөгөөд энэ явдлаас хойш хоёр жилийн дараа 2016 онд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байгаагаа нуугаагүй юм.

Харин энэ удаад Гага дөнгөж насанд хүрснийхээ дараа удаа дараа хүчирхийлүүлсэн нь түүнд маш том шарх үлдээсэн төдийгүй олон удаа хүнд саад бэрхшээлийг туулсан гэдгээ хуваалцсан байна. Мөн A Star is Born кинонд хамтран тоглосон жүжигчин Брэдли Күпертэй ямар харилцаатайг асуухад "энэ бол маш сайн ажил болж чадсан, хүмүүсийн толгой үнэхээр эргэсэн шүү" хэмээн хуучилжээ.

Ярилцлага дууссаны дараа Опра тайзны ард Лэйди Гагаг тэвэрч, зоригтой байж чадсанд нь баяр хүргэж, сэтгэл нь ихэд хөдөлж байгааг илэрхийлжээ. Опра Уинфри "2020 оны зорилт: Амьдралдаа анхаарал хандуул” гэсэн улс орон даяар хийх аяллаа эхлүүлсэн байна. Дараагийн зочдын жагсаалтад Женнифер Лопез, Мишель Обама нар багтжээ.


811
  • Мөрөөдлийн театр - Гадаадын төсөл (хошин шог) Үзсэн   2780 2014-07-15
  • Камертон - Харууслын аяз Үзсэн   10497 2014-07-24
  • Гадныхaны хийсэн ”Монголын сүнстэй хот” баримтат кино Үзсэн   2437 2014-10-05
  • ОУХМ Т.Санчир Монгол ид шидийг үзүүлэв /Видео/ Үзсэн   2243 2015-05-14
  • Жинхэнэ тогооч Үзсэн   1286 2015-07-06
  • Хөтлөгч Э.Гантулгын гэргий шинэ уран бүтээл ” Хайртай гэж хэлсэн” Үзсэн   1152 2017-12-26
  • Гурил элдэж жигнэх ийм амархан Гайхалтай юмаа Үзсэн   2664 2014-08-11
  • Ийм үйлдлийг зөвхөн энэтхэг киноноос л харна. Үзсэн   1878 2014-10-03
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.