|

“Бадма, Чагдар хоёр”-ыг төрөөс дэмжихээр болжээ

 

Буриад Улсын Соёлын яам тус улсын нэрт найруулагч Эрдэни Жалцановын "Бадма, Чагдар хоёр” нэртэй буриад хэл дээрх хүүхэлдэйн кино бүтээх төслийг дэмжжээ. Энэ талаар найруулагчийн эхнэр Евгения фейсбүүк хуудсандаа бичсэн байна.

Тэрбээр "Эрдэни Жалцановын буриад хэл дээр "Бадма, Чагдар хоёр” хүүхэлдэйн кино бүтээх ажил нь "Бүгд Найрамдах Буриад Улсад буриад хэлийг хадгалах, хөгжүүлэх” улсын хөтөлбөрийн арга хэмжээ хэрэгжүүлэн төлөвлөгөөнд багтсан” хэмээн бичжээ.

Бадма, Чагдар нэртэй хоёр жаал хүүгийн адал явдлын талаар өгүүлэх богино хэмжээний, цуврал хүүхэлдэйн кино өнгөрсөн оноос Юүтүб сувгаар олон нийтэд хүрэх болсон юм. Энэ киног бүтээхэд Жалцановынхан бүгд оролцдог бөгөөд Эрдэни санааг нь гаргаж, цаасан дээр буулгадаг бол эхнэр Евгения зургийг зурж, харин охин Янжима нь дүрүүдэд дуу оруулдаг аж.


832
  • “Улаанбаатарт янханы газар ажиллаж байна” [шууд бичлэг] Үзсэн   3454 2015-10-09
  • Үсээ гоё болгох аргууд Үзсэн   10833 2015-03-24
  • NOKIA утасны үүсэл \бичлэг\ Үзсэн   1962 2014-08-16
  • Хүний наймаа Монголд-3 /хохирогч охин/ Үзсэн   3069 2014-11-02
  • Шинэ жилийн инээмсэглэл: Мөрөөдлийн театр “Үнсгэлжин” хошин шог Үзсэн   2748 2014-12-31
  • Шинэ клип: Б.Замбалгарав, Сүхээ: “Хайр байж” Үзсэн   1395 2017-04-26
  • “Гурвансайхан” компани Чех улсын компанитай хамтран уул бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар завдан байна Үзсэн   559 2022-08-19
  • “Ам нээвэл” нэвтрүүлэг - УИХ-ын гишүүн С.Жавхлан Үзсэн   964 2018-02-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.