|

ОЙН, ХЭЭРИЙН ТҮЙМЭРТЭЙ ХОЛБООТОЙ БОУАӨ-ИЙН САЙД ХОЛБОГДОХ ХҮМҮҮСТ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Байгаль орчин, уур амьсгалын сайд Б.Батбаатар шуурхай хуралдаан хийж, ой, хээрийн түймрийн тархалтын мэдээллийг сонсон, УОК-ын 01 албан даалгавар, тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг чиглэл өглөө.

Энэ хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар түймрийн аюулын зэрэглэлд үндэслэн ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах эргүүл шалгалтыг эрчимжүүлэх хүрээнд албан даалгавар гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газар, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад хүргүүлэхээр болсон байна.

Өнөөдөр /2025.06.25/ өглөөний 09:00 цагийн байдлаар

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нэг түймэр цурманд, дөрвөн ойн түймрийн дуудлагатай

Хөвсгөл аймгийн хэмжээнд нэг түймрийг цурманд, хоёр ойн түймрийн дуудлагатай

Төв аймгийн хэмжээнд нэг түймэр цурманд, нэг түймрийн дуудлагатай байна.

Төв аймаг Асралт Хайрхан, Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнхараа орчимд маргааш буюу энэ сарын 26-ны 14-20 цагийн хооронд нөлөөлөх боломжтой байгаа учир Сэлэнгэ аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвийн Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийг дээрх байршилд заасан хугацаанд ажиллуулах үүрэг чиглэл өгөөд байна.


291
  • Т.Анхбаяр: Жинхэнэ эр хүн гурван шанаа даадаг байх ёстой Үзсэн   779 2020-12-10
  • Казахстаны хамгийн хүчирхэг хоолойтой дуучны нэгээр нэрлэгдсэн 22 настай залуу Үзсэн   1067 2017-07-28
  • АНДРЕЙ ЗИММЕРНЫ ӨВӨРМӨЦ ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ - ТАЙВАНЬ Үзсэн   2184 2014-07-26
  • Х-ТҮЦ - Гэнэтийн од | Цоо шин хошин шог 2014 Үзсэн   1552 2014-11-10
  • О.Батнасан, Г.Атарбат – Хөтлөгчдийн алтан баззер | 1-р шат | Дугаар 7 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1519 2016-10-17
  • Цензургүй яриа: Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд оролцлоо Үзсэн   1220 2018-03-20
  • Цензургүй Яриа - Унагалдай Үзсэн   1081 2016-12-27
  • П.Банзрагч: Иргэд барааны үнэ асуугаад толгой сэгсрээд л буцах Үзсэн   519 2022-01-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.