|

Чихэнд биш зүрхэнд хүрсэн “чи минь”

 

Ч.ГАНТУЛГА

"Эзэнтэй дуу” булангаараа энэ удаад гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн "Чи минь” дууны бүтсэн түүхийг сонирхуулж байна. Энэ дууны үг, аяыг хөгжмийн зохиолч, гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий зохиожээ.

 

Д.ӨЛЗИЙ-ОРШИХ: ХАЙРЫН МЭДРЭМЖЭЭС "ЧИ МИНЬ” ТӨРСӨН

-Дуу хүний чихэнд биш зүрхэнд хүрэх учиртай тул тэр бүтээл мөнх настай байх ёстой гэж би боддог. Хайрын мэдрэмж сэтгэлд минь байсан учир "Чи минь” дуу төрж байлаа. Би нэг өдөр суугаад л дуу хийчихдэг хүн биш. Тэр бүтээлийнхээ төлөө олон өдөр шаналдаг. Анх 1998 онд Сараагийн "Хайрын бурхан” дууг бичсэн юм. Харин үүнээс олон жилийн дараа "Чи минь” дуу төрсөн түүхтэй.

 

Т.АРИУНАА: ХАНЬДАА ЗОРИУЛСАН ЮМ

-Би дуу бүхэндээ хайртай. Гэхдээ магадгүй "Чи минь” дуундаа илүү ч байж магад. Энэ дууг ханьдаа зориулж чин сэтгэлээсээ дуулсан. Амьдралын минь гэгээн, аз жаргалтай дурсамж бүхэн дуунд минь шингэсэн юм шүү. Тэгэхээр "Чи минь” дууны эзэн нь миний хань. Энэ амьдралаа хамтдаа туулж, инээж, баярлаж, уурлаж, туниж явсан бидний бүх мөч гэгээн юм. Гэхдээ энэ дууг олон гэргий ханьдаа зориулж байгаасай. Тэгвэл бидний дуу мөнх амьдрах юм шүү.

2405
  • БОГД ЗОНХОВА 1000 ТАХИЛ ЕРГЕХ НОМ-3 Үзсэн   3856 2014-07-18
  • Хөгжилтэй бичлэг Та нарт ч бас ийм явдал тохиолддог биздээ Үзсэн   1154 2015-08-03
  • Та анзаар ч байсан уу Үзсэн   1224 2015-06-16
  • 2014 оны секси залуу гэнэ дээ /бичлэг/ Үзсэн   1984 2014-08-10
  • Жинхэнэ зомби юу, зальт этгээд үү? (видео) Үзсэн   1438 2017-03-31
  • Л.Гансүхийн схем буюу тэрбээр туслах, дүү нарын хамт хоригджээ Үзсэн   2548 2014-08-01
  • Болдын сонголт үзэгчдийг хоёр хуваажээ Үзсэн   1131 2018-04-16
  • Origami (Богино хэмжжэний хүүхэлдэйн кино) Үзсэн   1257 2014-10-27
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.