|

“A-sound” хамтлаг том алдаа хийв

Монголын рок, поп ертөнцөд өөрийн гэсэн өнгө аяс, үзэл бод­лоороо ялгардаг "A-Sound” хамт­лагийн­хан сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүүтэй гишүүд нь өөр хоорондоо муудсанаас болж хоёр гишүүн нь хамтлагаа орхихоор шийджээ. Энэ ч нэг хэрэг. 
    
Харин өнгөрсөн жил гаргасан "Чин зүрхний хайр” хэмээх МУУГЗ Ж.Шараа гуайн аялгуу, яруу найрагч Намжимын Очирбатын шүлгээр бүтсэн дууг өөрсдийн стиль имиж­­дээ тааруулан сайхан дуулж, дүрсжүүлсэн аж. 
  
Энэ дуу залуу үеийнхэнд ихээхэн таа­лагдсан хэдий ч алдартай яруу найрагч агсан Н.Очирбат гуайн нэрийг клипэн дээрээ бичиж дурдаа­гүй байна. 
    
Үүнд нь аялгууг зохиосон Ж.Шараа гуай ихэд бухимдан "Шүл­гийг нь бичсэн андын минь нэр үүрд энэ дуутай хамт дурсагдах учиртай. Залуучууд хүний юмыг авахдаа гар­гуун ч цаана нь зохиогч, бүтээгч өвгө­цүүл биднийг ер тоохгүй юм” хэмээн учирлаж суух болжээ. 
    
Залуус аа, од болох нэг хэрэг. Эхлээд хүн байгаач гэж хэлмээр санагдав.

1779
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.