|

Өргөө кино театрын урд замд ноцтой осол гарчээ

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!
Баянгол дүүргийн нутаг Өргөө кино театрын урд замд урд замд энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 03 цагийн орчим ноцтой осол гарсан байна. Энэ талаар Замын цагдаагийн газраас фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэсэн байна. Тэрээр мэдээлэлдээ "2014.10.09-нөөс 10-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим БГД-ийн нутаг Өргөө кино театрын урд замд зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан жолоочийг шуурхай эрэн сурвалжилсаны үр дүнд өнөөдөр 12:00 цагийн орчим БЗД-ийн нутаг Сансарын аюулгүй тойрог орчмоос олж илрүүлэн тус хэргийг НЗЦГ-т шалгаж байна. Орчлон хорвоо дээр ул мөр нь үлддэггүй зүйл гэж байдаггүй бөгөөд тэр дундаа авто аваарын хэргийг харсан гэрч, бүртгэсэн камер, хэргийн газарт үлдсэн будгийн хэлтэрхийгээр ч тухайн хэрэгт холбогдолтой автомашиныг олж тогтоох бүрэн боломжтой гэдгийг хүн бүр санаж хэрэг осол гаргасан бол заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэж өөрийн үнэн зөвийг шалгуулж байх ёстой гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Эрх зүйн мэдлэг муутай, хэргийг нуугаад өнгөрч болно гэсэн энэхүү буруу бодлоосоо болж олон арван хүн шоронгийн хаалга татаж байна!!!. НЭГНЭЭ ХАЙРЛАХ ХҮНЛЭГ СЭТГЭЛ ХААНА БАЙНА АА ЗАЛУУС АА !!!” хэмээжээ.
 
 
(function(d, s, id) { var js, fjs = d.getElementsByTagName(s)[0]; if (d.getElementById(id)) return; js = d.createElement(s); js.id = id; js.src = "//connect.facebook.net/mn_MN/all.js#xfbml=1"; fjs.parentNode.insertBefore(js, fjs); }(document, 'script', 'facebook-jssdk'));
2422
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.