|

Хөгжлийн банкны Н.Мөнхбат 277 тэрбумаар цалин тавьснаа хүлээв (БИЧЛЭГ)

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбаттай холбоотой ээлжит шуугиан дэгдлээ. УИХ-ын өнөөдрийн чуулган дээр Ч.Хүрэлбаатар гишүүн "Хөгжлийн банк Засгийн газрын бондыг худалдан авч Чингис, Самурай бондуудын мөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа талаар мэдээлэл байна. Одоогийн байдлаар хэдэн тэрбумыг үүнд зарцуулсан бэ?" хэмээн ноцтой асуултыг тавьж УИХ-ын гишүүдийн нүд, чихийг орой дээр нь гаргав. Мэдээж үүний хариул олон гишүүдийн бухимдлыг төрүүлсэн бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд хүртэл хатуу үгээр хариу барив. Яг үүний мөрөөр Үнэт цаасны тооцоо, төлбөр төвлөрсөн хадгаламжийн төвөөс энэ талаар лавалгаа авхад "Хөгжлийн банк үнэт цаас эзэмшээгүй болохыг мэдэгдье" гэсэн байгаа нь гал дээр тос нэмэх мэт болжээ.

 

 

АТГ-т шалгагдаж байна гэх дуулиан намжиж эхлэх энэ цаг үед ахин АТГ-ын үүдийг сахин зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй 277 тэрбум төгрөгтөө тайлбар хийж, УИХ-ын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг зөрчсөн эсэхээ шалгуулхаар болж байна.

 

Мөн энэ цаг мөчид МАН-ын бүлгээс "Хөгжлийн банк"-нд шалгалт оруулах ажлын хэсэг байгуулагдан хүсэлтээ өгсөн талаар мэдээлэл гарч эхэллээ. Юутай ч эх орон, газар шороогоо барьцаалж авсан Чингис, Самурай бондын мөнгөнөөс Засгийн газарт 277 тэрбум төгрөг өгсөн нь тодорхой боллоо. Үүгээр нь Засгийн газар 800 тэрбумаар тасраад байгаа төсвийн орлогоо нөхөж цалин тэтгэвэр тэтгэмжид зориулсан нь тодорхой юм.

 

Хөгжлийн банкны Н.Мөнхбат 277 тэрбумаар цалин тавьснаа хүлээв (БИЧЛЭГ)

 

Хөгжлийн банкны Н.Мөнхбат 277 тэрбумаар цалин тавьснаа хүлээв (БИЧЛЭГ)

 

Хөгжлийн банкны Н.Мөнхбат 277 тэрбумаар цалин тавьснаа хүлээв (БИЧЛЭГ)

3325
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.