|

Эболатай тэмцэхэд 2 тэрбумыг баталсан ч Д.Тэрбишдагва 5 саяыг өгчээ (БИЧЛЭГ)

Сэтгүүлчид хилийн боомтуудад ажиллалаа. Чингис хаан олон улсын нисэх буудалд ажил ёстой зуун задгай жаран хагархай байна. Хил гааль мэргэжлийн хяналт бие биерүүгээ ажлаа чихэж, үл ойлголцсон байдалтай угтан авлаа. Улаан ногоон зурвасын хэрүүлтэй, хугацаа нь дууссан масктай, мөнгө төгрөг олгогдоогүй гэсэн маргаантайгаар сэтгүүлчдийг угтсан тэд дэлхий нийтийг чичрүүлсэн ЭБОЛА вирустэй тэмцэх ямар ч боломжгүй нь харагдаж байна. Нэг өдөрт 2000 гаруй зорчигчдод үйлчилдэг Чингис хаан олон улсын нисэх буудал нь "одоо энэ хавиар нэг шилэн хаалт хийхэд болно, гэсэн ч мөнгө нь олгогдоогүй байна." гэсэн тайлбартай сууж байсан нь үнэхээр түгшүүр төрүүллээ.

 

УИХ-аас Эрүүл мэндийн сайдад 2 тэрбум төгрөгийн төсөв нэмж олгон ЭБОЛА вирусээс улс эх орноо хамгаал гэсэн үүрэг өгсөн байдаг. Гэтэл энэ мөнгө хаана яваа юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва 5 сая төгрөг шийдэж байгаа сураг дуулдаад тэр нь хэзээ ирэх нь одоогоор тодорхойгүй байна. Тусгаарлах зурвас, зохион байгуулалт 0 байгаагаа тэд хэвлэлийнхнээс нуусангүй.

ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж тэргүүтэй халдварт өвчинтэй тэмцэгчид хаа байгаа юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байсаар байгаа энэ үед "Баянхонгор аймагт ЭБОЛА бүртгэгдлээ" "Монголд ЭБОЛА гарлаа" гэх мэт цахим орчны мэдээллүүд иргэдийг ихээхэн түгшээж байгааг энд цохон дурдъя.

Монгол Улсруу хамгийн их зорчигчид нийлүүлдэг Бээжингийн нисэх онгоцны буудал халдвар тараах магадлал хамгийн өндөр 97,9% байхад Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж нарын хариуцсан ажил онц муу байгаа нь шуугиан дэгдээж байна.

 

 

 

 

 

Эх сурвалж: Цаг.мн

1441
  • “Улаанбаатарт янханы газар ажиллаж байна” [шууд бичлэг] Үзсэн   3454 2015-10-09
  • Үсээ гоё болгох аргууд Үзсэн   10833 2015-03-24
  • NOKIA утасны үүсэл \бичлэг\ Үзсэн   1962 2014-08-16
  • Хүний наймаа Монголд-3 /хохирогч охин/ Үзсэн   3069 2014-11-02
  • Шинэ жилийн инээмсэглэл: Мөрөөдлийн театр “Үнсгэлжин” хошин шог Үзсэн   2748 2014-12-31
  • Шинэ клип: Б.Замбалгарав, Сүхээ: “Хайр байж” Үзсэн   1395 2017-04-26
  • “Гурвансайхан” компани Чех улсын компанитай хамтран уул бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар завдан байна Үзсэн   559 2022-08-19
  • “Ам нээвэл” нэвтрүүлэг - УИХ-ын гишүүн С.Жавхлан Үзсэн   964 2018-02-14
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.