"Харанга"-ын "Урам хайрла" дуу хит болж байна
Яруу найрагч Тоомойн Очирхүүгийн "Урам хайрла" шүлэгт МУГЗ, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат ая хийж, "Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай, МУГЖ, дуучин Х.Лхагвасүрэн нар дуулсан нь хит болоод байна.
Улмаар уг дууг Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр хамтран дуулж, жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нд болдог Үндэсний өгөх өдрийн дуу болгожээ.