|

В.Путин жентелмен чанараа харуулав

Н.МӨНХЖИН

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганы гала зоогийн үеэр эелдэг, жентелмен Владимир Путин хажуудаа суугаа Дундад улсын тэргүүн хатагтай Пен Лиюанийн мөрийг дулаалан хучиж буй бичлэгийг Хятадын эрх баригчид интернэтээс яаран устгажээ. Энгийн хүмүүс ийм үйлдэл гаргасан бол чимээгүй өнгөрөх нь ойлгомжтой. Дэлхийн томоохон лидерүүдийн эелдэг, уяхан тал нь тэр бүр харагдаад байдаггүй билээ. Тэр тусмаа өнгөрсөн дөрөвдүгээр сард эхнэр Людмилагаасаа албан ёсоор салсан цуутай гоонь эр Оросын Ерөнхийлөгчийн зөөлөн, уяхан чанар дэлхийн хэвлэл мэдээллийн дуранд тун содон өртжээ.

Кремлийн тэргүүнийг экс гимнастикч Алина Кабаеватай амрагийн холбоотой хэмээн шуугидаг боловч хэн ч үүнийг батлаагүй юм. Морь унаж явахдаа нүцгэн цээж, булчингаа харуулж заншсан Путин өчигдөр Си Зиньпиний гэргийг халамжилж, хүний сэтгэлийг татах авьяасаа дахин нэг харуулжээ. АРЕС-ийн уулзалтад оролцож байгаа Энрике Пенья Нието, Барак Обама зэрэг дэлхийн 21 лидер гэргийн хамт 2008 оны олимпийн усан спортын ордонд зоог барихаар сууж байх үед Хятадын CCTV телевиз нэгэн дулаан, халуун мөчийг буулгаж авсан юм. Хятадын тэргүүн хатагтай Пен Лиюань нөхрийнхөө зүүн талд, Оросын лидерийн баруун талд суухдаа дааран чичирчээ. Си дарга цаанаа суугаа Барак Обаматай чухал яриа өрнүүлэн сатаарч байх зуур Путин хурдан сэтгэж, Пен хатагтайн мөрийг эелдэгхэн хучиж өгсөн байна. Дуурийн дуучин Пен Лиюань инээмсэглэн хариу талархал илэрхийлээд, хэдэн мөчийн дараа хучлагыг авч хүрмээ өмсчээ. CCTV телевиз энэ бичлэгийг үзүүлж "Путин Пен Лиюанийн биеийг хучиж өглөө” хэмээн тайлбарласан нь Хятадын нийгмийн сүлжээгээр тун хурдтай тарлаа. "Путин дулаан хучлагаа Пен Лиюаньд өглөө” гэсэн гарчигтай зураг, видео дэлхийн лидерүүдийн "Мао” хувцастай авахуул­сан зурагнаас ч илүүтэй интернэтээр тархсан юм.

Гэвч хэдхэн цагийн дараа Хятадын хяналт шалгалтынхан Бээжингийн дэглэмд харш хэмээн үзсэн Путин, Пен хоёрын зөөлөн, эелдэг агшны зураг, видео, түүнийг дагасан сэтгэгдэл, тайлбаруудыг устгах кампанит ажил өрнүүлсэн байна. Ийнхүү Хятадын интернэт хэрэглэгчид ням гаригт Си Зиньпинтэй уулзаж хамтын ажиллагааны чухал гэрээ хэлцэл байгуулсан КГБ-ын хатуу чанга экс тагнуулч Хятадын Ерөнхийлөгчийн гэргийд уяхан, эелдэг хандсан бичлэгийг үзэж чадахгүй болов. Азийн хүчирхэг гүрэн дарга, удирдагч нарынхаа хувийн амьдрал, үйл хөдлөлийг нууцлан хадгалдаг юм. Хятадын эрх баригчид АРЕС-ийн чуулганы үеэр Бээжингийн агаар, тэнгэрийг цэвэр байлгахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Чуулганы үйл ажиллагааг мэдээлэхээр цугласан дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч нар Facebook, Twitter зэрэг Хятадад хориотой сайт руу ч орох боломжтой интернэтээр чөлөөтэй хангагдсан юм. Тиймээс ч Кремлийн тэргүүний эелдэг, жентелмен чанарыг дэлхий нийтэд харуулах боломжтой байсан ажээ.

 

 

Эх  сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

 

 

1524
  • Стив Жобсын алдарт илтгэл /Монгол орчуулгыг CC товчин дээр дарж үзнэ үү./ Үзсэн   1500 2014-11-11
  • Mongolian action crew НАЙЗ богино хэмжээний кино.wmv Үзсэн   2675 2014-07-17
  • Жүжигчин Т.Бархүү: Анхны охин нь өөрийг нь мэддэггүйд гомдолтой явдаг Үзсэн   1540 2016-02-22
  • Б.Жамъяандорж гурван сая төгрөгийн эзэн боллоо Үзсэн   658 2019-02-25
  • Rokit Bay feat Uyanga - Evderhii hun (Эвдэрхий хүн) Үзсэн   2962 2014-08-13
  • Сталин Баримтат кино (Stalin barimtat kino) Үзсэн   4312 2014-07-17
  • Тарвас шиг талх барих арга Үзсэн   3295 2014-08-15
  • Клевлэнд Кавалерс сүүлийн хагаст 70 оноог авч цувралыг 3-0 болголоо Үзсэн   974 2017-04-21
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.