|

Жорлонд хийсэн GPS явсаар далайд гарчээ

 
ОХУ-ын Санкт-Петербург хотын хэдэн залуу бие засах суултууртаа  бичил GPS хийж урсгаад хаана явааг нь тандах сонирхолтой туршилт хийсэн байна. Тэд хотоос зүүн хойш орших  Новое Девяткино тосгоны нэг орон сууцны бие засах суултуур уг төхөөргөө хийгээд хиймэл дагуулаар хаа явааг нь танджээ. Үүгээрээ тэд "Таны хаягдал өтгөн хаана яван вэ” гэсэн реалити шоу бүтээсэн байна.
Тэдний чип нэг их хурдалсангүй, хэрхэн яаж явааг нь залуус картан дээр тэмдэглээд байжээ. Тэд зүгээр ч үгүй эрсдлийг тооцож есөн төхөөрөг урсгасны дөрөв нь Кронштадтын орчим сураг алдарсан бол тав нь аяллаа үргэлжлүүлж Нева мөрөнд орон Петербургийн бараг төвд очсон байна.
Ингэсээр Нева мөрнөөр дамжин Балтийн тэнгисийн Финийн булангийн усанд хүрчээ.

-Үүнээс үзэхэд манай Новое Девяткинод цэвэрлэх байгууламж байхгүй ч бохирын шугам нь тосгондоо бол хангалттай. Одоо болтол бохирыг Охта голд шууд цутгадаг, тэр гол Нева мөрөнд орж явсаар Финийн буланд хүрч байгаа хэрэг гэж энэ ажлыг зохион байгуулагч Евгения Долгова хэлж байна.
Үүгээрээ тэд яах ч аргагүй ус хангамжийн "Водоканал” байгууллагыг байгаль орчинд хөнөөлтэй ажиллаж байна хэмээн шүүмжилсэн байна. Тэд ийм нотолгоо баримтын дараа хотын удирдлага, эрх баригчид бохирыг шууд гол руу хаяж байгаадаа дүгнэлт хийж ямар нэгэн ажил хийх ёстой гэж үзэж байна.
1566
  • Цэвэр, тод хэллэгтэй болгодог 3 арга Үзсэн   6659 2015-07-24
  • C-CLOWN(씨클라운) _ Far away...Young love(멀어질까봐) (Member Ver.) MV Үзсэн   1298 2014-12-11
  • Мөрөөдлийн театр - Ах дүү гурав Үзсэн   1657 2015-01-07
  • The Princess of Montpensier (2010) Монгол хэлээр Үзсэн   1605 2014-08-09
  • БЭЛЭН ГОЙМОН ИДСЭНИЙ ДАРАА БИДНИЙ БИЕД ЮУ БОЛДОГ ВЭ? Үзсэн   1979 2018-08-08
  • Монгол улс 1960 онд Үзсэн   3473 2014-07-16
  • Тэйлор Свифт хүнлэг нэгэн (видео) Үзсэн   2143 2015-03-06
  • ЖЭК МА-ГИЙН ЗӨВЛӨГӨӨ Үзсэн   1134 2018-07-06
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.