|

"Хурд" хамтлагийн ээлжит шинэ уран бүтээл "Гэгээн гуниг"

Монгол туургатан даяар хит болон эгшиглэсээр байгаа олон гайхалтай бүтээлүүдийг амилуулсаар яваа "Хурд” хамтлаг сонсогч фенүүддээ зориулан шинэ уран бүтээлүүдээ цувралаар танилцуулсаар байгаа билээ.

    Сүүлийн жилүүдэд "Хурд" хамтлагийн урын санд 20 орчим шинэ дуу мэндэлсэнээс эхний ээлжинд 8-н дууг сонгон авч "ETV” телевизийн хамт олонтой хамтран "Нарлаг диваажин" хэмээх шинэ уран бүтээлүүдээ танилцуулах төслийг сар гаруй хугацаанд хэрэгжүүлэхээр болоод 7 хоног бүр нэгэн шинэ уран бүтээлээ цацаж байгаа юм.

   "Нарлаг диваажин" төслийн хүрээнд хамгийн анхны уран бүтээл нь "Нарлаг диваажин" нэртэйгээр хоёр дахь уран бүтээл нь "Яамайдаа", гурав дахь нь "Хүн чулуу" хэмээх нэртэйгээр та бүхэндээ хүрсэн. Тэгвэл 20 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ түмэн олондоо хүргэсэн алтан хамтлагийн зүгээс уг төслийн дөрөв дахь уран бүтээл болох "Гэгээн гуниг" нэртэй шинэ уран бүтээлээ сонсогч түмэндээ хүргэхэд бэлэн болжээ. Ингээд та бүхэндээ "Нарлаг диваажин" төслийн дөрөв дахь уран бүтээлийг толилуулж байна.

3098
  • МЕССИГИЙН АМЬДРАЛ АНИМЭЙШНЭЭР... Үзсэн   742 2018-07-02
  • Туузаар бантик хийх арга Үзсэн   4932 2015-06-19
  • 60 сек-д танийг ухааруулна Үзсэн   2065 2014-07-25
  • Mygmarsuren -Mogjoohon daaga Үзсэн   2806 2014-07-15
  • ЗЭВҮҮН ЯРИА ток шоу - Тэнгэрийн хун тайж Цэнгүүн оролцов Үзсэн   1596 2016-12-16
  • ”Авьяаслаг Монголчууд” шоунд хамгийн сонирхолтой бүжгийн тулаан болно Үзсэн   1070 2018-11-05
  • Хүний ах гэж ийм л байдаг ХӨӨРХӨН БИЧЛЭГ Үзсэн   3848 2014-07-16
  • Эрхий мэргэн харваачын домог - Монгол хүүхэлдэйн кино Үзсэн   3328 2014-07-17
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.